Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Элбэгдорж: Үндэсний аюулгүй байдлаас дээгүүр тавигдах эрх ашиг гэж байх ёсгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Стратеги судалгааны хүрээлэнгийн дэргэд Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөлийг байгуулах анхны уулзалт өнөөдөр боллоо.
Бодлогын зөвлөл нь байнгын бус ажиллагаатай, Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар төрийн бодлого боловсруулагчдад зориулж санал зөвлөмж гаргах, аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах юм.
Манай улсын үе үеийн төр засгийг тэргүүлж байсан улстөрчид, шилдэг эрдэмтэд, төрийн өндөр албан тушаалтнууд, дипломатууд, судлаачид энэ бодлогын зөвлөлд багтаж байна.
Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөлийн анхны уулзалтан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “…Үндэсний аюулгүй байдал гэдэг ямар нэг албан тушаал, үзэл бодол ,бизнес, нам улстөрийн эрх ашгаас илүү эрхэм эрх ашиг юм. Өнөөдрийн энэ байгуулагдаж байгаа зөвлөл бол аль нэг Ерөнхийлөгч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэхэд үйлчлэх бүтэц биш юм. Цагийн эрхээр олон зүйл өөрчлөгдөж тусгаар тогтнол гэдэг зөвхөн хил, пасспорт хоёроор хэмжигдэхгүй болж байгаа энэ цаг үед төрийн бодлогыг яаж томьёолох вэ, хэрэгжилт нь ямар байна зэрэг асуудалд бодлогын зөвлөлийн зүгээс өгч байх санал зөвлөмж үнэтэй байх болно. Төрийн залгамж халаа алдагдах учиргүй бөгөөд үүнд мөн зөвлөмж, саналууд чиглэгдэх болов уу. Эндээс гарах зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдал сонсдог байх ёстой…” гэлээ.
Уулзалтын үеэр, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ерөнхий сайд асан С.Баяр, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Стратеи судалгааны хүрээлэнгийн захирал асан Л.Моломжамц нар аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар зөвлөх ийм бүтэц ажиллуулах болсон нь цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой санаачлага болсныг сайшаан дэмжиж байлаа.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.