Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цыгануудын асуудал дуусах болоогүй

Францаас цыган иргэдийг гаргаж байгаа Н.Саркозигийн бодлогыг эсэргүүцэж буй Европын холбоо шүүхэд хандахаар шийджээ. Тус холбооны хууль, эрх зүйн асуудал хариуцсан комиссар Вивиан Рединг “Европын улсууд нэгдэж, иргэдээ өөр хоорондоо саадгүй зорчуулах тухай хууль баталсан.

Энд яс үндэс, угсаа гарлаар ялгаварлах асуудал байх ёсгүй. Ийм учраас Францыг шүүхэд өгөх үндэслэл бүрэн бий” хэмээн “France 24” телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Өнгөрсөн найм, есдүгээр сард Францын засаг захиргаа мянга мянган цыган иргэнийг Болгар, Румын рүү илгээсэн билээ.

Ерөнхийлөгч Н.Саркози цыгануудыг албадан шахаагүй, түүгээр ч барахгүй нөхөн төлбөр тэдэнд олгосон гэдгээ мэдэгдсэн хэдий ч асуудал үүгээр дуусахгүй нь. Энэ заргыг таслах Брюсселийн талаас Франц улсад их хэмжээний торгууль ногдуулж, хатуу сануулга өгөх арга хэмжээ авахаар шийдэж байгаа гэнэ.

Олон улсын шүүхийн хэмжээнд авч хэлэлцэгдэх цыгануудын асуудал 2012 онд болох тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Н.Саркозигийн нэр хүндийг бууруулж байна хэмээн ажиглагчид үзэж буй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.