Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цуутай Хоролмаагийн 90 насны ойн бэлэг “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ”

Монгол Улсын гавьяат жүжигчин В.Сүрэнхорлоогийн 90 насны ойд зориулан энэ сарын 16-нд ДБЭТ-т “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоор болжээ. В.Сүрэнхорлоогийн амьдрал уран бүтээлийн 50 гаруй жилийн түүх нь тайзны урлагтай, тэр дундаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Хорол маа болон бүүвэйчийн дүртэй салшгүй холбоотой.

1942 онд “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг дуурь бол гон шинэчилсний дараах анхны тоглолтын Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Ө.Эрэн цэнноров, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар дуулж, жүжиглэж байсан түүхтэй. Түүнийг намбалаг дуу хоолой, ширүүн харцаараа сэргэлэн, ганган Хоролмааг бүтээдэг байсан тухай уран бүтээлчид дурсан ярьдаг юм билээ.

20 гаруй жил энэ дүрдээ дагнан тоглож, 10 гаруй Юндэнтэй хоршсон цуутай Хоролмаа М.Найдалмаа, Б.Цэцгээ нарын шавьдаа дүрээ өвлүүлэн үлдээсэн аж. Энэ удаагийн тоглолтод ардын жүжигчин А.Долгор, Д.Жаргалсайхан, гавьяат жү жиг чин М.Болд, Б.Цэцгээ нар гоцлох юм байна.

 

Ж.СЭЛЭНГЭ
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.