Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цусан дахь С аминдэмийн хэмжээ буурахад хеликобактер хурдацтай үрждэг

С аминдэмийг тогтмол хэрэглэвэл ходоод, улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлж чадна гэж Америк, Энэтхэгийн эрдэмтэд мэдээлэв. Энэхүү аминдэм хелико бактер буюу ходоодны амсарт үрж – дэг бичил биетийн өсөлтийг хязгаарладаг болохыг судалгаагаар баталжээ. Цусан дахь С аминдэмийн хэмжээ буурсан тохиолдолд нян хурдацтай үрждэг юм байна. Гэхдээ аминдэмийн хүчээр хавдрыг эмчилнэ гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт болно гэж эрдэмтэд мэдээллээ. Юутай ч сүүлийн үед монголчуудын байнга ярих болсон хеликобактерт “бариулах”-гүйн тулд С аминдэмээр баялаг хоол хүнсийг өдөр тутам хэрэглэх ёстой гэнэ. Эсвэл бэлдмэл байдлаар тогтмол хэрэглэж байх нь зөвхөн энэ төрлийн өвчин гэлтгүй олон талын тустай.

 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.