Бельгийн Эмнэлгийн үйлчилгээг хянах хорооноос хийсэн шалгалтын дүнд цусны 41 донор бохир зүү тариураас ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь 20-23 насны залуус байна. Европын орнуудад доноруудын тоо ихсэж, 18-25 насны залуус сайн дураараа цус өгөх хөдөлгөөнд идэвхтэй оролцдог болоод буй.
Өвчтэй хүмүүст тусалсан залуус ийнхүү эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон нь эмч, эмнэлгийн ажилтнуудын буруу болохыг тус улсын Эрүүл мэндийн яам тогтоосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Бельгийн Засгийн газар Эрүүл мэндийн яамтайгаа хамтарч анагаах ухааны их, дээд сургуулиуд, төрийн болон хувийн бүх эмнэлэгт шалгалт хийх тухай тогтоол гаргасан байна. Мөн ажилдаа хайнга хандаж, хүний эрүүл мэнд хохироосон эмч нарыг шүүхэд шилжүүлэн, ДОХ-ын халдвар авсан хүмүүст нөхөн төлбөр болгон 25.0000 евро олгохоор шийдвэрлэжээ.







0 Сэтгэгдэл