Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.СЭДВАНЧИГ: МИНИЙ ӨРӨӨГӨӨР ДҮҮРЭН БЭЛЭГ БАЙНА

 -Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Энэ жилийн төрсөн өдрийн анхны мэндчилгээ “Өнөөдөр” сониных байлаа.

-Та монголчуудын түүхэн баярын өдөр төрсөн юм байна шүү дээ.

-Бурхнаас заяасан төөрөг, эцэг, эхээс хайрласан аз заяа байх. Арванхоёрдугаар сарын 29 хэмээх түүхэн өдөр төржээ. Энэ өдрийг өмнө нь мэддэг байсан ч энэ жилийнх шиг тодоор мэдэрч байсангүй. хоёр зуу гаруй жил Манжийн дарлалд байсан мон голчууд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан. 1921 оны Ардын хувьсгал, 1945 оны бүх ард түмний санал асуулга, 1990 оны Ардчилсан хувьсгал зэрэг бүрэн эрхт Монгол Улсын түүхэнд чухал байр суурь эзлэх үйл явдал 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас улбаатай. Өнөөгийн бид ч энэ хувьсгалын үндэс суурин дээр Монгол Улсын иргэн гэж ам бардам хэлж байгаа. Төрсөн өдөр маань энэ түүхэн ойн өдөртэй давхцдагт баяртай байдаг.

-Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа болохоор цэцэг өргөх, бөх барилдах зэрэг баяр, ёслолын арга хэмжээ болно. Тэнд оролцоно. Орой гэр бүлээрээ хоол иднэ.

-Багадаа төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг байв?

-Хөдөө төрж, өссөн болохоор сүртэй тэмдэглэж байгаагүй. Оюутан байхдаа бялуу хувааж, оргилуун дарс буудуулах хэмжээнд л тэмдэглэдэг байлаа. Ажил, амьдралын захад очоод ч төрсөн өдөр гэж хөл болж, найз нөхдөө цуглуулж, үдэшлэг зохиож байсангүй. Төрсөн өдрөө тэмдэглэдэггүй гэхээр хүмүүс “Яасан бүдүүлэг нөхөр вэ” гэдэг юм. Миний өөрийн зан ийм юм даа. Зарим хүн төрсөн өдрөө гадаадад явж, олон хүн цуглуулж нижгэр тэмдэглэдэг л юм билээ. Би бол тоодог ч үгүй. Харин энэ жил их ач холбогдол өгч байгаа шүү.

-Төрсөн өдрөөрөө ямар бэлэг авахыг хүсэж байна вэ?

-Хүүхэд биш дээ. Бэлэг хүсэн хүлээдэг нас өнгөрч дээ. УИХ-ын гишүүн болохоор бэлэг, мэндчилгээ тасрахгүй юм. Миний өрөөгөөр дүүрэн бэлэг, мэндчилгээ байна. Бэлэгнээс уйдаж байна шүү дээ.

-Гэр бүлийнхнээсээ бэлэг авахад арай өөр мэдрэмж төрөх байлгүй дээ?

-Эхнэр, хүүхдүүд маань бэлэг өгдөг. Сэтгэл шингэсэн юм бүхэн сайхан шүү дээ.

-Шинэ он гарч байна. Шинэ оноос та юу хүсэн хүлээж байна вэ?

-Ирэх жил миний 49-ний жил орно. Мөн сонгууль болно. Их сорилтын жил ирж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.