Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Сэдванчиг: ДНБ-ий алдагдлыг таван хувьд барих боломжтой

УИХ-аар 2010 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. 5800 доллараар анх тооцсон нэг тонн зэсийн үнийг 7500 байхаар төлөвлөв. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо үүнийг “хийсвэр” хэмээн үзсэн бололтой. 7000 доллараар тооцох санал гаргасан байна. Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхэд зориулж Засгийн газар 78 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос санхүүжүүлэхээр болсонд Дэд хорооны гишүүд мөн шүүмжлэлтэй хандав. Гэхдээ тэд цалин, тэтгэвэр нэмэхийг эсэр гүүцсэнгүй. УИХ-ын 85 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, тэндээс хэмнэсэн хөрөнгөөс төрийн албан хаагч, хөгшдийн орлогыг нэмэгдүүлэхийг санал болгосон. Засаг, захиргаа, төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх замаар төсвийн зардлыг бууруулж, түүнээс хэмнэсэн хөрөнгөөс цалин, тэтгэвэр нэмэхийг 85 дугаар тогтоолоор үүрэг болгосон юм билээ. Гэвч тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар санаачилгатай ажилласангүй гэж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлтэд дурджээ. Тус хорооны гишүүн Ц.Сэдванчигаас зарим зүйл тодрууллаа.


-5800 доллараар анх тооцсон зэсийн үнийг 2010 оны төсвийн тодотголд 7500 байхаар оруулж ирснийг Дэд хороо 7000 доллараар тооцох санал өгчээ. Гэтэл өнөөдөр зэсийн үнэ 6700 орчимд хэлбэлзэж байна. Хэр бодитой тооцоо вэ?

-Эрэлт, нийлүүлэлтээс хамаарч үнэ ханш байнга хэлбэлзэж байдаг бичигдээгүй хуультай. Засгийн газар нэг тонн зэсийн үнийг 7500-гаар тооцож тодотголд оруулж ирснийг Дэд хороогоор хэлэлцээд 7000 доллар байхаар дүгнэлт гаргасан. Сангийн сайд С.Баярцогт 7500 доллараар батлуулах саналтай байна лээ. Өнөөдрийн байдлаар 6700 орчимд хэлбэлзэж байгаа нь энэ жилийн дундаж ханш. Тэгэхээр үнэ өсөх магадлалтай гэсэн үг. Олон улсын шинжээчид ингэж таамаглаж байгаа юм билээ.

-Жилийн үлдсэн хугацаанд орлого 360 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм билээ. Гэтэл зарлага орлогоосоо 100 гаруй тэрбумаар өсөх тооцоо байна. Үр ашиггүй хөрөнгө оруулалт, цалин, тэтгэвэр нэмэх, нийгмийн халамжийн арга хэмжээнд зарлагын ихэнхийг төлөвлөжээ. Олох тусам цацдаг үрэлгэн дүр зураг хэвээр байгаад Дэд хорооны гишүүд хэрхэн хандаж байгаа вэ?

     -Хариуцлагагүй төсөв, то дот гол хэлэлцэж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Төсөв түүний тодотголыг хэлэлцэхдээ олон жил хариуцлагаг үй байж ирлээ. Нэг л арга хэлбэр, сэтгэлгээгээр төсөв зохиодгийг өөрчлөх цаг хугацаа аль хэдийнэ болсон. Засгийн газрын төслийг УИХ энэ хэвээр нь батлах байх. Тийм учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй.

-ДНБ-ий алдагдлыг таван хувьд барих зорилт дэвшүүлсэн. Харин тодотголоор 6.4 хувьд хүрэх нь. Зорилтот хэмжээнд барих боломж байгаа юу?

     -Үр ашиг багатай хөрөнгө оруулалтыг хасаж болно. Нийгмийн халамж, цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотой зардлыг өөр эх үүсвэрээс санхүүжүүлэх замаар ДНБ-ий алдагдлыг таван хувьд барих боломжтой.

-УИХ-ын 85 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлсэнгүй. Түүнийг биелүүлэхийн төлөө ажилласан бол зарлага 80 орчим тэрбумаар нэмэгдэхгүй байх бололцоотой байж.

-Эдийн засгийн хямралын үед төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, төсвийн зардлыг бууруулахыг УИХ эрмэлзээгүй юм. 2010 онд харин эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал өөр болж, стратегийн томоохон ордуудыг эргэлтэд оруулах эхлэл тавигдлаа. Энэ хэрээр эдийн засаг сэргэж, ажлын байр нэмэгдэнэ. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч засаг, захиргаа, төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, төсвийн зардлыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэтэл үр ашиггүй зардал, төрийн албаны орон тоо нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандах ёстой. Нэг хууль батлах бүрт л орон тоо нэмэгддэг. Төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах замаар цалин, тэт гэвэр нэмэх бололцоотой байсан ч энэ талаарх саналаа оруулж ирсэнгүй. Засгийн газарт шүүмж лэлтэй хандах нэг үндэслэл энэ юм. Үнэхээр санаачилгагүй ажиллаж байна.

-“Зоос” банкны харилцагч дын хохирлыг барагдуулах зорилгоор 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Түүний эргэн төлөлтийг орлогод тооцох санал Та гаргасан байна лээ?

-“Зоос”-ын хохирлыг татвар төлөгчид барагдуулж байгаа гэхэд болно. Тийм учраас бондын эргэн төлөлтийг орлогод тооцох ёстой гэсэн миний саналыг Дэд хорооны гишүүд дэмжсэн. Ядаж л гуравны нэгийг нь орлогод авъя. Тэгвэл төсвийн орлого 33 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бололцоотой. Банк дампууруулсан зээлдэгчдээр хохирлыг нэн даруй барагдуулах хэрэгтэй.


Э.ТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.