Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Оюунгэрэл: Эн тэнцүү өрсөлдөх хоёр нам сонгуулийн жилд хамтрах логик байхгүй

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Хамтарсан Засгийн газраас АН гарах болсноо мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Удирдлагынхаа энэ шийдвэрийг та юу гэж үзэж байна вэ. АН хариуцлагаас зугтлаа, үхрийн сүүлэн дээр хутга гэх мэтээр шүүмжилж байна.

-АН ийм шийдвэр гаргалаа гээд хаа нэг тийшээ зугтаж алга болоогүй. Сонгуульд орохын өмнө аливаа нам үнэнээрээ байх ёстой, хоёр нүүр гаргах шаардлагагүй. Намууд сонгуульд өөр өөр мөрийн хөтөлбөр дэвшүүлж, тусдаа өрсөлдөх учиртай. Тиймээс АН гарах ёстой цагтаа л сонголтоо хийлээ гэж бодож байна. Өмнө нь ч энэ хоёр нам хамтарч Засгийн газар байгуулж байсан. Тэр нь гэвч хоёр жилийн дараа задарсан. Дараа нь МАХН бусад жижиг намтай хамтарсан. Сонгуулийн жил хоорондоо ижил тэнцүү өрсөлдөж чадах хоёр нам эвсэж байсан түүх Монголд байхгүй. Тэгэх улс төрийн логик үгүй учир болох л ёстой юм боллоо. Миний хувьд анхнаасаа хамтарсан Засгийн газарт АН орох ёсгүй гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ хамтарсан Засгийн газарт орсноороо АН олон ажил хийсэн. Тухайлбал, Оюутолгойн гэрээний өмнөх хувилбар өрөвд өлтэй байсан.

С.Баярцогт АНУ-д сургууль төгссөн учраас тэр хөрөнгө оруулагчидтай өөрсдийнх нь арга барилаар ажиллаж, шахаж, монголчуудын эзэмших хувь, ажиллах хүчний тоог нэмэгдүүлж чадсан. Мөн Н.Алтанхуяг сайд УБЕГ-ыг өөрийн харьяанд авснаар сонгогчдын тоо, бүртгэл зөрдгийг болиулсан. Аливаад цаг хугацаа байдаг. Сонгуулийн өмнөх энэ зургаан сар намын даргын хувьд эгзэгтэй мөч. Засгийн газрын ажлаа үргэлжлүүлээд намын ажлаа хаях уу, эсвэл намын ажлаа гартаа оруулаад дараагийн сонгуульдаа бэлдэх үү гэсэн цаг мөч ирсэн. Тиймээс намын даргыг сайн ойлгож байна. Цаг хугацаа шахсан учир ийм шийдвэр гаргасан байх.

-Танай намын дарга фракцуудынхаа шахалтад автаж аргагүйдсэн юм биш үү?

-Тэр тухай мэдэхгүй юм.

-Засгийн газраас гарах тухай асуудлыг өнөөдөр болох ҮЗХ-ны хурлаар эцэслэн шийднэ. Мөн намын даргыг АН-д хүчээ аваад байгаа МоАХ-ны тэргүүн Х.Баттулга, эсвэл АХХ-ны З.Энхболд нарын хэн нэгнээр солих байх гэсэн мэдээлэл, таамаглал ортой юу?

-ҮЗХ-ны хуралд суухаар л энэ тухай мэдэгдэх байх. Би ийм яриа сонсоогүй.

-АН хамтарсан Засгийн газарт орсноороо алдсан, оносон нь юу байна вэ. Гарам дээр морио сольсноор харин ч сонгуулиар “унах” эрсдэл нэмэгдлээ гэж үзэх хүмүүс байна.

-МАНАН гэж хэвлэлээр бичиж байхад “Бид ямар бодлогоор ялгарах вэ, алийг нь үргэлжлүүлэх вэ” гэх мэтээ ялгаж ярих хэрэгтэйг хэлж байсан. АН-ынхан цагаан цайлган, хоёр нүүр гаргаж чаддаггүй хүмүүс. Зарчмын өөр байр сууриа тодорхойлох гэхээр тал нь тэнд суугаад болохгүй байсан. Одоо бол харин ч амар боллоо. Энэ шийдвэр олон түмэнд сайн, муу харагдах гэхээсээ илүү АН дараагийн дөрвөн жилд бодлогоо цэвэр үзэл бодлоороо томъёолох орон зайг бий болгож өгсөн. АН-д энэ зургаан сар үнэхээр чухал. Ийм шийдвэр гаргаснаараа АН нэг их хохирохгүй.

-Хамтарч шийдсэн нэг том асуудал нь Сонгуулийн хууль. Үүгээр бүсгүйчүүдэд 20 хувийн квот олгосон. АЭХ бүсгүйчүүдээ яаж бэлтгэж байна. Сонгуулийн хууль бүсгүйчүүдэд үр өгөөжөө өгч чадах болов уу?

-Эрчимтэй ажлын цаг эхэллээ. Бэлтгэлээ хийж байж тодорхой үзэл баримтлал, хөтөлб өртэйгээр сонгуульд орно. Бид бүсгүйч үүдээ бэлтгэж байна. Аль намын хорооноос нэр дэвших нь вэ, тэнд нь дэмжиж ажиллана. Эмэгтэйчүүд маань дотооддоо дүрэм журмаа цэгцэлж байгаа. Сонгуулийн хуулийг шинэчиллээ. Хэрэгжүүлж байж л мэднэ.

-2008 онд АН-аас 10 гаруй эмэгтэй өрсөлдөөд нэг нь ч сонгогдоогүй. Бүсгүйч үүд өрсөлдөх тусгай тойрог гаргах замаар зохицуулахгүй бол квот тогтоогоод үр дүн гарах уу?

-13 эмэгтэй өрсөлдсөн. Гэхдээ одоогийн сонгууль өмнөхөөс зарчмын том ялгаатай. 2008 онд томсгосон тойрогт 3-4 мандат хуваарилаад эхний гурав нь сонгогдоно гээд заачихсан байлаа. Энэ нь нэг намын хүмүүс хоорондоо өрсөлдөхөд хүргэсэн. Тэгэхээр нам доторх өрсөлдөөнд эмэгтэйч үүд хохирсон. Одоо бол намаас авч буй санал бүр тухайн намын оноо болж тоологдох учир нэг нэгнийхээ эсрэг ажиллах боломжгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд бусдадаа бүлэглүүлэхг үй байх боломж бүрдсэн учир холимог тогтолцооны намуудын саналыг тоолдог заалт бүсгүйчүүдэд ээлтэй болж байна. Цөөхөн эмэгтэй нэр дэвшсэн ч 2008 оных шиг хохирол амсахгүй, ялах магадлал нь өндөрсөнө гэж харж байгаа.

-АН сонгуульд нэр дэвших хүмүүсээсээ 50 сая төгрөгийн татвар авч буй. Ийм босго тогтоосноор чадвартай гэхээсээ илүү мөнгөтэй нь УИХ-ын гиш үүн болох нь гэсэн шүүмжлэл байна. Та ч үүнийг шүүмжилж, 50 сая төгрөгийн татварыг төлөхгүй гэж мэдэгдсэн байсан. Уг татварыг төлөөгүй гишүүдэд нэр дэвших “виз” олдох уу?

-Нам дотор байгаа асуудлаа бид өнгөрсөн онд хангалттай шүүмжилсэн. Шинэ онд шүүмжлэхээс илүү намын бодлогоо хэрхэн өөрчлөх, засах тухай ярьж байгаа. АН доторх яриа бол Монголын асуудал. Тиймээс нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах, хууль эрх зүйн орчноо яаж өөрчлөх талаар удирдлагуудтайгаа ярьж байна. ҮЗХ-н дээр ч, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахад ч ярилцана. Монголын ардчилал ямар байх тухай үзэл санаанаас зөрчилдсөн одоогийн нөхцөлийг ямар бодлогоор засах талаар ярих цаг болсон.

-Тэгвэл 50 сая төгрөгийн босгыг халах уу. Энэ тухай шүүмжлэл чинь үр дүнд хүрсэн үү?

-Санхүүжилтэд тодорхой реформ хийх ёстой. Энэ бол ганц Оюунгэрэлийн биш, олон нийтийн асуудал учир нам үүнийг олж харж эхэлж байгаа. 50 сая төгрөгийн татвар авах тухай Гүйцэтгэх зөвлөлийн тэр тогтоолыг эргэж хараач, бодлогын чанартай шийдвэр гаргаач гэсэн саналаа тавьчихсан. Хариу нь гараагүй байна. Гэхдээ би намд хандив өгөхийг биш, татвар тогтоохыг эсэргүүцсэн. Хандив бол улс төрд байдаг, үүнийг ил тод босгодог. Харин тогтолцоо нь шударга байх ёстой. Аль ч сонгуулиар би намдаа хандив өгдөг. Энэ жилийн тухайд одоогоор намдаа таван сая төгрөгийн хандив өгөөд байна. Нэр дэвшигч нарын жагсаалт гараагүй байгаа болохоор АН мөнгөний сонгууль хийх нь гэж шууд дүгнэж болохгүй. Сонгуулийн хуульд “Татвар өгсөн хүнийг нэр дэвшүүлнэ” гэсэн заалт байхгүй шүү дээ. Тиймээс хуулийн хүрээнд нэр дэвшигчдээ тодруулна.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.