Иргэний хөдөлгөөнүүд өнөөдөр нэгдэн СТӨ-нд 11.00 цагаас хойш 2 цаг гаруй хуралдан тэндээс гарсан таван шаардлагыг эрх баригчдад хүргүүлэхээр төв талбайг зорин жагслаа.
СТӨ-нд болсон Иргэний хөдөлгөөний төлөөллүүдээс нийлсэн 1000 гаруй хүн хуралдсан бөгөөд төв талбай руу явах жагсаалд 200 гаруй оролцсон байна.
Тэдний жагсаалаа хийх үеэр замын цагдаагийн газраас замуудыг хэсэгчлэн хааж замын хөдөлгөөнийг зохицуулж байлаа.Тэд төв талбай дээр ирэн Засгийн газрын ордныг гурван удаа тойрлоо.
Жагсаалын нөхцөл байдал одоогоор ноцтой зөрчил гарсан зүйлгүй тайван үргэлжилж байна.
Тэд Монгол улсын засгийн газарт Хууль зүйн сайд Ц.Нямдорж болон Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарыг огцруулах, УИХ-ын даргад Прокурорын ерөнхий газрын дарга Алтанхуягыг огцруулах шаардлага гэх мэт таван шаардлагыг эрх баригчдад хүргүүлэх байна.
Энэ өдөр цагдаа, хүчний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.







0 Сэтгэгдэл