Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Циркийн сүүлчийн морьдыг аварлаа

Монголын Үндэсний циркийн уран бүтээлчид болон ажилчид сар гаруйн өмнө суулт хийж, “Цирк нэг ч амьтангүй боллоо, бидний цалинг олон сараар өгөөгүй, циркийг улсын мэдэлд авах хэрэгтэй” хэмээн шаардаж байсан ч энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нам жим өнгөрсөн.

Тэгвэл циркийн шинэ эзэд дахиад л “хойт эх”-ийн зан гаргав. Циркийн гол үзүүлбэрийг нугалдаг байсан амьтдаас үлдсэн гурван морь энэ удаагийн дайралтад өртөж, гадуурхагдсан байна. “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн 15 морь циркт байсан ч гурваас бусдыг нь өнгөрсөн өвөл Д.Долгорсүрэн зааны адуунд нийлүүлж, хөдөө гаргасан аж.

Жүжигчид “Мөрөөдлийн цирк” нэвтрүүлэгт оролцохын тулд гурван морио цирктээ үлдээсэн боловч саяхан удирдлагууд нь гурван жилийн турш “Морьтны гайхамшиг” үзүүлбэр тоглуулж чадахгүй гэдгээ мэдэгдсэнээс гадна морьдод өгөх тэжээл байхгүй учраас хөдөө гаргахыг шаарджээ.

Хувийн өмч гэсэн сэтгэлгээгээр Монголын урлагийн нэгэн том төрлийг үндсээр нь үгүй хийж буйгаа тэд ойлгохгүй байгаа бололтой. Арга тасарсан уран бүтээлчид гурван морио өөрсдийн гараар тэжээж, адгуулахыг хүссэн учраас удирдлагадаа хүсэлт тавьж, тэр ч байтугай хувиасаа мөнгө нийлүүлэн худалдаж авч байгаа юм байна. Хул, Өсгий цагаан, Том хар нэртэй тэдгээр жүжигчин адгуус азаар анхаарч, хайхрах эзнээ оллоо. Нэг адуунд өдөрт 17.000-20.000 төгрөгийн тэжээл зарцуулдаг тухай уран бүтээлчид нь ярьж байсан. Жилдээ цөөн удаа тоглолт хийдэг учраас амьтдыг тэжээж, үргүй зардал гаргахгүйн тулд Үндэсний циркийн удирдлагууд 2010 он хүртэл нэг ч амьтан худалдан авч, сургахгүй болохоо уран бүтээлчдэдээ мэдэгдсэн гэсэн.

Амьтангүй циркийг ямар цирк гэх вэ гэдгийг удирдлагуудад нь сануулмаар. Өөд татаж чадахгүй байсан юм бол өмчөө болгон хувьчилж авахаар яагаад тэгж их хичээсэн нь сонирхолтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.