Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цент бүрийг буцаан төлүүлнэ

“АНУ-ын Засгийн газар Мексикийн буланд үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар эрүүгийн болоод иргэний мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ” гэж тус улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Эрик Холдер мэдэгдлээ. Гэхдээ тэрбээр аль нэг компани, хувь хүний нэрийг онцлон дурдсангүй. Энэ мэдэгдэл гарахаас өмнө “Би Пи” компани газрын тос алдаж байгаа хэсгийг олж, бөглөх шинэ ажиллагааг эхлүүлсэн. Тус компанийн удирдлага “Усны гүнд ажиллах роботууд ажиллагааг амжилттай гүйцэтгэж, 24 цагийн дотор цоорхойг бөглөнө” хэмээн мэдэгдсэн.

Гэвч ажиллагаа амжилттай болно гэсэн баталгаа байхгүй байгаа юм. Газрын тос алдагдан бохирдсон газарт ирж байдалтай танилцсан Ерөнхий шүүгч Эрик Холдер “Газрын тос алдагдсантай холбоотой бүх зүйлийг нарийн шалгах болно. Хууль зөрчсөн болохыг нь нотлох баримт олдох аваас хариуг чангахан өгнө. Татвар төлөгчдийн төлсөн цент бүрийг буруутай этгээдүүдээр төлүүлэх болно” гэжээ. “Би Пи” компани ямар ч тохиолдолд өөртөө байгаа бүх мэдээллийг хуваалцан, хуулийн байгууллагатай хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.