Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд Засгийн газраас Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам, Эрчим хүчний зохицуулах хорооноос 203, 204 дүгээр тогтоол баталсан.
Үүний дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг хөнгөлөөд буй. Эл тогтоолыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэрэгжүүлсэн.
Уг хөнгөлөлтийг энэ жил ч үзүүлнэ. Нийслэлийн хэрэглэгчдээс гадна орон нутгийн айлуудад ч эл шийдвэр хамаатай аж. Өөрөөр хэлбэл, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн цахилгааны 21.00-06.00 цагийн хэрэглээний төлбөрийг 100 хувь хөнгөлнө.
10 мянгаас доош хүн амтай суурин газрын өрхийн цахилгааны шөнийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх аж. Хөнгөлөлтөд хамрагдахын тулд өдөр, шөнийн тарифт тоолууртай, цахилгааны өр, төлбөргүй байх ёстойг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас анхааруулж байна.














0 Сэтгэгдэл