Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах вакциныг оруулж ирлээ

Засгийн газар иргэддээ амласан ёсоороо БНЭУ-ын Мумбай хотоос Оксфордын Астразенека тусламжийн вакциныг өнөөдөр өглөө оруулж ирлээ. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган хүн тун вакциныг “МИАТ” компанийн шууд нислэгээр авчирчээ. “Ковид-19”-ийн эсрэг эдгээр 150 мянган хүн тун вакциныг эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын албаныхан зэрэг цар тахлын голомтод ажиллаж буй алба хаагчдад хийх юм. Дараа, дараагийн оруулж ирэх вакцинаар иргэдээ дархлаажуулах аж. Улмаар ирэх долдугаар сард гэхэд хүн амын 60 хувийг дархжуулж дуусахаар төлөвлөжээ. МИАТ-ын шууд нислэгээр вакцин тээвэрлэх зардлуудыг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байна. Мөн өмнө нь танилцуулснаар өнөөдөр оройн тусгай үүргийн нислэгээр БНХАУ-аас 300 мянган хүн тун вакциныг авчрах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах вакциныг оруулж ирлээ

  • Avatar Зочин says:

    Хамгийн гол нь вакцин тариад хэдэн сар жил дархлаа тогтох нь мэдэгдэхгүй байна Энэ хугацааг мэдэхгүй хийлгээд хэрэг байна уу