Үлгэрт гардаг Царцаа Намжилын дуулж, бүжиглэхийг харах боломжийг Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвийн хамт олон олгож байна. Түүний хулгана, зээр, хэрээнээс сурсан эрдмээ амьдралд хэрхэн ашиглахыг нь сонирхохыг хүсвэл өнөөдөр Хүүхдийн ордныг зориорой. Гавьяат багш Ж.Дүгэрийн санаачилгаар тус төвийн хүүхдүүд “Царцаа Намжил” нэртэй дуут жүжгийг амилуулж байгаа бөгөөд тасалбар нь 2000 төгрөг. Үзэгч багачуудаа эх дэлхийгээ хайрлан, хамгаалах ариун үйлст уриалсан эл жүжгийн найруулагчаар С.Энхбат ажиллажээ.







0 Сэтгэгдэл