Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Царайлаг охид Робертыг кино урлагт хөтөлсөн

      Алдарт “Титаник” кино дэлгэцнээ гарснаас хойш ДиКаприо шиг бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж, анхаар лыг татсан шинэ залуу жүжигчин гараагүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч түүнийг шинэ зууны Лео хэмээн нэрийддэг биз. Үзэгчдийн арав гаруй жилийн хүлээлт Роберт Паттинсоныг хоёр жилийн дотор Холливудын алдартан болгосон байж ч болох. Ямартай ч 2008 онд дэлгэцнээ гарсан “Харуй бүрий” (Twilight) киноны бүрэг, дуу цөөтэй, ганцаардмал атал солиотой гэмээр үйлдлүүдээрээ үзэгчдийг гайхашруулдаг цус сорогчийн дүр түүнийг нээсэн. Энэ дур булаам цус сорог чийн цаана ямар залуу нуугддаг болохыг “Vanity Fair” дэл гэжээ. Өөрийн гэсэн бүхнээ гурван чемоданд хий чихээд, сүү лийн хэдэн сарын турш тэднийгээ чирэн, зочид бууд луудаар аялж яваа түүнтэй уулзахаар Сан-Диего дахь “Hard Rock” буудлыг зорилоо. Шилтэй шар айраг, шарсан өндөгний үлдэг дэл, хазаад орхисон “Twix”, тайлаад орхисон өмд гээд л түүний өрөө тун эмх замбараагүй угтлаа. Тэр бүр ороо ч хурааж ам жаагүй байгаадаа хүлцэл өчөөд яриагаа эхэлсэн юм.

Киноны зураг авалт эхэлсэн өдрүүдэд түүний амьдрал яг л ийм маягаар өрнөдөг гэнэ. Энэ удаад түүнд хань болохоор эгч Лиззи, найз Том нар нь хоносон аж. Гэхдээ Роберт үргэлж зочдын хөлд дарагдаж байдаг нэгэн биш. Энэ тухайгаа тэр “Би үдэшлэг, уулзалтад дуртай залуусын нэг биш. Харин ч олон хүн цугласан газраас аль болох хол байхыг хичээдэг” гэлээ. Түүнийхээр бол олны анхаарлын төвд байна гэдэг хамгийн таагүй, эвгүй байдлыг бүрдүүлдэг гэнэ. Түүнд хэзээ ч хэн нэгэнтэй сэтгэлээ уудлан ярилцахсан гэсэн бодол төрж байгаагүйгээр барахгүй, чимээгүй, нам гүм байдал түүнийг амар амгалан болгодог. Тэр байсхийгээд л хэтэрхий гунигтай, уйтгартай байгаадаа хүлцэл өчиж байв. “Амьдралынхаа сэтгэл хөдөлгөм мөчүүдийн талаар яриач” гэсэн миний хүсэлт түүнд төдийлэн таалагдсангүй. Учир нь сэтгэл хөдлөл түүнийг ичгэвтэр бай – далд оруулдаг “өөдгүй” зүйл. Тэр эцэж цуцталаа ажиллах дуртай, энгийн л нэг залуу хэмээн өөрийгөө тодорхойлсон. Дүрүүд нь хүнд хэцүү санагдсан үед тэр элдэв бодолд толгойгоо гашилгахаа больж, зүгээр л өөрийгөө дур зоргоор нь тавьчихдаг этгээд араншинтай гэсэн. “Миний тухай элдэв хэл ам, цуурхал гарах нь надад тэвчишгүй хүнд хэцүү санагддаг. Тиймээс ч зураг авалтын өмнө араас дагах олон арван папараццичдаас зугтаж, ар нуруугаа ч харуулахгүй байхыг хичээдэг”. Энэ бол түүний алдар нэрийг ор мөргүй үгүй хийхийг хүссэндээ хэлсэн үг. Үүнээс өөр олон арван хачирхалтай зуршил, араншин шинэ зууны Леонардод бий. Тэр үргэлж л гартаа ном барин сууж, эсвэл дуу сонсдог хэмээн хамтран ажиллагсад нь надад сонирхуулсан. Харин үүнийгээ тэр урлагийн бүтээлийн нэгэн хэсэг нь болж, мэдрэхийг хүсдэг хэмээн тайлбарлалаа. Цөөн хэсэг нь түүнийг өвөрмөц сонин, этгээд хэмээн дүгнэж байхад сайшаан магтах хүн ч цөөнгүй. Тэдний олонх нь хамтран ажилласан найруулагч нь байдаг. Жишээлбэл “Намайг дурсаарай” киноны найруулагч Аллен Колтер түүнийг “Роберт тун нямбай залуу” хэмээн дүгнэсэн бол “Харуй бүрий”- г зохиогч Стефени Мэйер “Анхныхаа гол дүрийг чадварлаг бүтээсэн түүнд баяр хүргэхээр өдөржин хүмүүс утас цохидог. Харин Кирстен Роберт нарын хэн нь ч утсаар ярих үнэхээр дургүй. Тэд цус сорогчийн түүхийг бодит амьдралд болсон үйл явдал мэт болгон амилуулж чадсан ч үүгээрээ бахархан, өөрсдийгөө дөвийлгөх дургүй” хэмээн үнэлсэн. Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал кинон дээрх шиг гайхамшиг, ид шидээр баялаг байгаагүй гэдэг. Лондонгийн Барнед өссөн тэрбээр жүжигчин болох тухай огт боддоггүй байж. Түүний аав машины худалдаачин, ээж нь загварын агентлагт ажилладаг байсан тул Паттинсоны эгч дүүсийг урлагт хөл тавихад гэр бүлийнхэн нь огт нөлөөлөөгүй гэж дүгнэж болно. Ээж нь загвар өмсөгч тул ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн л байж таарна гэж та бодож байна уу?
Үнэндээ тэрбээр өөрийгөө загвар өмсөгч байсан гэж хэлүүлэх дургүй. Тэр сэтгүүлчдэд “Намайг загвар өмсөгч байсан гэж хэлэх ч аргагүй. Би их өндөр атлаа яг л зургаан настай охин шиг харагддаг байсан” гэж байсан удаатай. Хэрэв Робертынхны гэр бүлд урлагийн хүн байсан гэвэл түүний эгч Лиззиг л дурдах нь зүйтэй болов уу. Учир нь тэрбээр 17 настай байхдаа бичлэгийн студитэй гэрээ байгуулсан нэгэн. Тиймээс ч Паттинсон жаахан хөвгүүн байхаасаа төгөлдөр хуураар хичээллэж, 15 настайдаа гитар тоглох болсон байдаг. Түүнийг Жэймс Броун, Ван Мориссон нарын дуу урлагт хайртай нэгэн болгон хүмүүжүүлсэн аж. Бага насныхаа тухай тэрбээр “Би 12 хүртлээ хөвгүүдийн зөвлөгөөг анхааралтай сонсдог жаал байсан. Тиймээс охидтой огт үг сольдоггүй байлаа” хэмээн дурссан бол аав нь “Барнегийн театрын дугуйланд ихэвчлэн царайлаг охид хичээллэдэг байлаа. Энэ байдал түүнийг жүжиглэх урлагт дурлуулсан юм даа” гэжээ. Тэр театрын жүжгээс ажлын гараагаа эхэлж, удалгүй Харри Поттерийн цувралын “Галт цом” хэмээх ангид туслах дүр бүтээв. Найруулагч Майк Ньюел түүнтэй 30 минут ярилцмагцаа л шидтэний сургуулийн алтан хүү Седрик Диггоригийн дүрд түүнээс илүү тохирох хүн үгүй хэмээн дүгнэсэн байдаг. Харри Поттерийн цувралаас багагүй ашиг олсон Роберт өөрийн амьдралыг зохиохоор тусдаа гарч, удалгүй “Эрт цагт бүсгүйчүүд” кинонд этгээд араншинтэй залуугийн дүр бүтээсэн байна. Эцэст нь кино урлагт эргэлт буцалтгүй орохоор шийдсэн Паттинсон коллежоо хаяжээ. Энэ тухайгаа тэрбээр “Би тун сонирхолтой ажилд ханцуй шамласан учир хичээл, сургуулиас бүрмөсөн хөндийрөхөөр шийдсэн. Магадгүй киноны нээлтийн үйл ажиллагаанууд шинэ, сонин санагдаж, тэр бүхэнд толгой эргэчихсэн байх” гэж тайлбарлалаа.
Төд удалгүй түүнд киноны санал ирэхээ больж, зүгээр суух болсон нь шийдвэртээ эргэлзэхэд хүргэсэн байна. Агентлагаасаа холбоо тасарч, ямар ч ажил олдохгүй болмогц нь бааранд гитар тоглон дуулж, амь зуух болжээ. Аливааг содон өнцгөөс тусгаж авдаг тэрбээр амьдралынхаа энэ хүнд хэцүү үеэ “Тайзан дээр дуулж суухад, хэн ч намайг шүүмжилдэггүй нь хэчнээн үзэн ядмаар гээч” хэмээн дурслаа. Гэхдээ түүний азгүйтэл тийм ч удаан ү р г э л ж и л с э н г ү й . “BBC” телевизийн “Сэтгэлд мөнхөрсөн нисгэгч” кинонд хачин этгээддүрийг бүтээсэн нь дахин хоёр ч киноны урилгыг араасаа дагуулжээ. “Зулзаган яшил мод” кинонд сюрреалист зураач Сальвадор Дали, “Хэрхэх вэ” кинонд хөгжлийн бэрхшээлтэй хөгжимчний дүрийг бүтээсэн нь багагүй туршлага болж, ур чадварын хувьд ч нэлээд өсчээ. “Хэрхэх вэ” киноны найруулагч Роб түүнийг “Тэр бол ер бусын, давтагдашгүй авьяастай залуу.

Драмын сургууль төгссөн жүжигчид ихэвчлэн нэг хэвд цутгасан мэт арга барилтай байдаг. Харин Роберт тэднээс тэс өөр. Тэр зураг авахуулж байхдаа тун тайван, яг л гэртээ амарч байгаа мэт байдаг. Тиймээс ч алдааг нь хэлэх үед чин сэтгэлээсээ инээн, өөрийгөө шоолсноо тэр дор нь засчихдаг гайхалтай зан чанартай жүжигчин” хэмээн үнэлжээ. Сонирхолтой нь тэр хэзээ ч энгийн нэгэн залуугийн дүр бүтээж байсангүй. Түүний дүр бүр этгээд өвөрмөц араншинтай, эсвэл бодит амьдралд огт байдаггүй хийсвэр сэтгэлгээний хүмүүс байдаг. Гэхдээ тэдний аль нь ч Паттинсоныг нэр алдарт хүргэсэнгүй. Алдарт “Харуй бүрий” киногоо бүтээхээр найруулагч Кэтрин Хардвик жүжигчдийнхээ эрэлд 2007 онд морджээ. Цус сорогчийн найз бүсгүйг олох тийм ч хэцүү байсангүй. Бараг л анхны оролдлогоороо Кирстенийг сонгосон боловч Эдвардыг хайхад багагүй хугацаа зарцуулжээ.
Харин Паттинсон цус сорогч Эдвардын дүрийг амилуулах болсон талаараа “Инээдтэй нь би тэдэнд ямар ч хүсэлт илгээгүй хэрнээ энэ дүрийг авчихсан” хэмээн дурслаа. Найруулагч Кэтрин жүжигчдийн дунд шалгаруулалт явуулж, хэдэн мянган залууг шинжсэн боловч, эрснээ олсонгүй. Эцэст нь киноны нэгдсэн цахим сан болох IMDbээр зочилж, 15-25 насны бүхий л жүжигчдийн анкет, зургийг судалж байхдаа Седрикийн зургийг хараад л шууд шийдвэрээ гаргасан гэдэг. Тиймээс Харри Поттерийн цуврал Паттинсоны амьдралд эргэлт хийсэн гэхэд хилсдэхгүй. “Харуй бүрий” кинонд тоглох санал авсан даруйдаа Паттинсон шийдвэр гаргаж чадсангүй. Учир нь тэр дэлхийн 45 орны хэлээр 70 сая хувь хэвлэгдсэн алдарт цувралыг уншиж амжаагүй л байлаа. Тиймээс зөвхөн зөн билэгтээ найдан Эдвардын дүрд тоглох шийд гаргасан байна. Харин “Харуй бүрий” зохиолын үнэнч фэнүүд хайртай баатрынх нь дүрийг бүтээх өтгөн хөмсөг, өргөн шанаатай залуугийн зургийг хармагцаа л “Хүйтэн царайтай юм. Энэ дүрд яавч тохирохгүй”, “Шившигтэй юм” хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан гэдэг.
Уншигчдын сэтгэл ханамжгүй байдалд гутарсан Паттинсон зураг авалт эхлэхээс гурван сарын өмнө Портланд руу нүүж, тэндээ орь ганцаар их зүйлийг эргэцүүлэн бодсон байна. Санасныг бодвол зураг авалт тун амжилттай болж, Паттинсон эрч хүч, дүүрэн байлаа. Тэр 108 настай атал хэзээ ч дурлаж, хүмүүсийн халуун дулаан сэтгэлийг мэдэрч үзээгүй, араатанлаг байдалтайгаа тэмцэлддэг дүрээ ойлгохын тулд хэдэн арван ном, кино худалдан авч, судалжээ. Мэдээж найз бүсгүйтэйгээ ямар харилцаа холбоо үүсгэх талаараа Кирстен Стьюарттай зөвлөлдөхөө ч мартсангүй. “Тэр зочид буудлын өрөөндөө байхдаа үргэлж л шар айраг шимэн суудаг. Харин Кирстентэй хамт байхдаа гитар дарж, хамтдаа дуулдаг. Яг л “Харуй бүрий” кинонд гардаг шиг. Чухам юу энэ залуу жүжигчдийг холбосон юм бол гэж үзэгчид гайхдаг.
Тэдний аливааг хүлээн авах, мэдрэх мэдрэмж нь адилхан. Хосуудад үүнээс өөр юу хэрэгтэй гэж. Түүнчлэн тэднийг өөрийн эрхгүй бие биедээ татагдах хүчтэй мэдрэмж холбодог” гэж найруулагч Хардвик өгүүлсэн байдаг. Үнэхээр ч түүний хэлснээр энэ байдал Кирстенийг удаан хугацааны турш үерхсэн найз залуугаа орхиж, Роберттой дотносоход хүргэсэн байж мэднэ. 2008 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн “Харуй бүрий” дэлгэцнээ гарсан эхний гурван өдрөө л 70 сая долларын ашиг олсон нь Паттинсонд 10 сая доллар халааслах боломж олгожээ. Хоёрдугаар анги болох “Шинэ сар” нь ч муугүй амжилт олж, Паттинсоныг өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болгосон юм. Тэр ч байтугай тэрбээр улайран дайрах охидоос хамгаалуулахаар итали залуусыг бие хамгаалагчаар хөлслөх болсон. Уулгалан дайрах охидын тухайд тэрбээр “Бүгд л “Ааа” гэж хашгиран дайрахад нь би эхэндээ айдаг байлаа. Тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн нүүр улаймаар явдал” хэмээлээ. Найруулагч Вэйц түүний нүүдэлчин амьдралын талаар “Ихэнх цагаа зочид буудлынхаа өрөөнд өнгөрүүлэхээс өөр сонголт шүтэн бишрэгчид нь түүнд үлдээдэггүй. Тэр энэ бадарчин мэт байдлаасаа салах гэж багагүй тэмцсэн ч одоогоор амжилт олоогүй л байна” гэж ярьсан бол Паттинсон “Уух юм авахаар дэлгүүр гарна гэдэг л жинхэнэ асуудал болдог” гэв.

У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.