Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Цалинтай ээж” хөтөлбөрийг VII сарын 1-нээс зогсоох санал гаргав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ талаар танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн уг маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ, Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь … 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх …-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль …-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … хүйс …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. …” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “… 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, …”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж хариулт авсан юм. Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Үг хэлсэн гишүүд цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Тэрбээр, Улсын Их Хурлаас энэ оны эхээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь шүүхийн хараат бус байдлыг хангахад чухал алхам болсон. Энэ хуулийг хэлэлцэж батлахад АН-ын бүлэг идэвхтэй оролцож ажилласан. Гэхдээ хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайн нягталж үзэх, хоригийн үндэслэлийг сонсож танилцах шаардлагын үүднээс завсарлага авч буйгаа мэдэгдэв.

Харин Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой цаг хугацааны зохицуулалттай, түүнчлэн намрын ээлжит чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ярилцаж тохирсон учраас АН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

34
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
6
Зөв, гоёЗөв, гоё
6
Савж уналааСавж уналаа
2
ГайхмаарГайхмаар
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
Баярлалаа!

37 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

37 thoughts on ““Цалинтай ээж” хөтөлбөрийг VII сарын 1-нээс зогсоох санал гаргав

  • Avatar Irgen says:

    Ingeed hutsaad baidag yum.Tegvel enegtei hun huuhed turuuleh n huuli zurchij bn erchuudiin erhtei tegsh bus bn gehgui yu.Buur neg ajilgui nam umaa ene ardiin nam

  • Avatar Anonymous says:

    Tegj yaj bga ym be hvvhdvvde usguj bga tsalingvi orlogogvi eejvvdiin mungiig hasch yahnawde arai dendvv ymaa ydaj baihad 50han tugrugu shv

  • Avatar Anonymous says:

    Iim yuman deer l vndsen huulia hereglej heregjvvlne dee uur busad yuman deer chadahhvi

  • Avatar Anonymous says:

    Ээ чааваас ийм л юман дээр хуулиа ярина л даа муу сайн балиар юмнууд.нэмэх байтал хасаж л бдаг.

  • Avatar Anonymous says:

    Ix mongo ogj bga ayt bxii 6n sard songuuli ongorloo bvx ymaa ogxoo bolin bz xiix ajilf xvmvvs bnada enenees oor yrij xeleltsex ym oldxf l bga ym bxda

  • Avatar Anonymous says:

    ee chawaas daa ene heden mal neg yadarsan ejuudin 50k l iluu haragdaad bgam bn l daa hutsdag nohoinor we ednar naad 50k jne gertee bga eejuud bid nart hoorhon nemer boldgin za shunaliin dewnudee icheechee tanariig ger horoolold hed honog bailgaj uzeh yumsan muu buzarnuud

  • Avatar Anonymous says:

    Bid nariin 50k l ilvv haragdaad bga ym bhdaa.anhnaasa yah gj batalsiin archaagvi ymnuud bhiimaa.

  • Avatar Anonymous says:

    Tsalintai eejvvdiin mongiig hasaad oorsdiinhoo tsaling nemeh gesen arga ym bailgvi dee odoo bvr tsaindaa garaad yaaj henees mongiig ni hasaj bgaad oorsondoo heden togrog oloh we geed l bj ysaj bga bz ene muusain durakuud

  • Avatar Anonymous says:

    Хүүхэд төрүүлж гэртээ орлоггүй бгаа ээжүүдийг харин дэмжих хэрэгтэй

  • Avatar Anonymous says:

    Өө хөөрхий өрөвдөлтэй ч юм даа цалинтай ээж гэсэн нэртэй 50000 аас өөр өөрийн гэсэн орлогогүй хэдэн эмэгтэйчүүдэд өгдөг мөнгө зогсооно ч гэх шиг тэгвэл сургууль цэцэрлэгээ оруулаад бид нарыг ажил хийх боломж олгоод өгөөч чадахгүй ш дээ

  • Avatar Туяаг says:

    Энэ арай бишээ ээж нар хүүхдийн сүү хоолоо энэ мөнгөөр авч байгаа шүү лээ

  • Avatar Anonymous says:

    Өөрсдийгөө танаж амьдармаар юм хүүхдийн сүүний мөнгөнд юунд шунана вэ

  • Avatar irgen says:

    muu sain golognvvd ih yum ogj bga yum shg

  • Avatar Anonymous says:

    yu yriad bgaa yum iim hetsuu uyd tiim teneg yum btii yri

  • Avatar Zochin says:

    Erguu maluudaa 50 k igch bj yun svrtei yum be ternihee orond ih tsalin awch bg hvmvvsinhee tsaling has eejvvd 50 igaa awah l bolno btg daljigna

  • Avatar Anonymous says:

    ee chaavaas daa neeh ih mongo ogdog ym shig oorsdiinh ni 1sariin utasnii tolbor hurehgui mongo ogdoj bj

  • Avatar Zochin says:

    yu yrij baigaambee oyutan aav eej hvvhdedee heden pampers avan shvv dee ergej neg haraarai ene shiidveree

  • Avatar Anonymous says:

    urusduu ideh mungn bagsad baiga ym baihdaa

  • Avatar Иргэн says:

    Нөгөө олноороо гараад байсан эмэгтэй гишүүд хаана байна. Ээж нарын халамжруу орж байхаар өөрсдийнхөө хангамжийг бууруулвал таарна даа. Ямар ч сэтгэлгүй улс төрчид

  • Avatar Иргэн says:

    Яадаг өмхий балиар новш вэ? Хэдэн ээж нарын халаасыг тэмтрэхгүй бол болохгүй бна уу? Өөр идэж ууж хувьдаа завшчихаар мөнгө олдохгүй болоод ээж нарыг дээрэлхэж байгаа юм уу арай дэндүү юмаа.

  • Avatar Anonymous says:

    Ёстой хэлэх муу үг олдохгүйнээ.тэр шарын шашин хөгжүүлэх гээд нөхөн олговор өгч бгаа мөнгөө цалинтай ээжийн 50000 өгөөчээ.энэ цар тахалын хүнд хэзүү үёд юун шашин бэ?тийм сүрхий юм бол тэр номынхоо хүчээр ард иргэддээ муу өвчин хүргэхгүй, ядууруулахгүй.үхэлд хүргэхгүй,зовоохгүй байх нь яагаав.заа бүүр болы яадаж хүүхдийнхээ 100к хэвээр нь үлдээгээрэй.тэр хууль дүрэм ,шийдвэр мөрдөөд, батлаад ,бгаа малнаас дор хүн дүрэст сүгнүүд ээ.!!!

  • Avatar Anonymous says:

    Yu wee ene chini hvvhedee haraad gert ajil hiih bolomjgvi ymarch orloggvi eejvvdiig ya gij bgn bee nemhiin orond hasna ch geh shig yu wee ene

  • Avatar zochin says:

    za bolich vz uut pamparsni mongo hvrehgvi 50k ogoj bj yule we oorsdoo heden zuugar odor shongvi idej bj dawarsan nowshnuud we aawuudda sana zowod bga bol 100k bolgod ylgalgvi ogchooch

  • Avatar Irgen says:

    Tegwel hvvhdin mongiig 100 heweer vldeehiig ard irged shaardaj bna tsalintai eej nertei l bolhoos ineedtei tetgemj baisan shv odoo ard irged chin boslog gargaj ta narig barij idne baihdaa yu ysn 7 sarin 1 tsaashaa ym bolhin bnada

  • Avatar munhgerel says:

    halamjuudiig zogsooson deeree. ter olon halamjuud ezendee hurehgui nam, alban tushaaltan tanil tal avliga, mungu ideh eh uusver bolsoor bna. hureh estoi ezeddee hurdeggui.!!! orj irsen mungunuudiig ni agentlagiin darga ni zasag dargataigaa niilj bgaad yamar neg argaar huvidaa zavshdag. ter neg yaduu ail urh, irgend tegej ingej tusalj demjij ugluu, zoriltot bulegt chiglesen iim tiim ajil hiilee gej hudal huuramch tailan bichin zarlaga gargan turiin sanguudaas ih hemjeenii mungu zavshdag. Dornod aimag lav hhug iin darga turiin sanguudaas mungu idehdee huuramch zarlaga barimt burduuleel asar ih hemjeenii mungu iddeg.

  • Avatar munhgerel doa says:

    halamjuudiig zogsooson deeree. ter olon halamjuud ezendee hurehgui nam, alban tushaaltan tanil tal avliga, mungu ideh eh uusver bolsoor bna. hureh estoi ezeddee hurdeggui.!!! orj irsen mungunuudiig ni agentlagiin darga ni zasag dargataigaa niilj bgaad yamar neg argaar huvidaa zavshdag. ter neg yaduu ail urh, irgend tegej ingej tusalj demjij ugluu, zoriltot bulegt chiglesen iim tiim ajil hiilee gej hudal huuramch tailan bichin zarlaga gargan turiin sanguudaas ih hemjeenii mungu zavshdag. Dornod aimag lav hhug iin darga turiin sanguudaas mungu idehdee huuramch zarlaga barimt burduuleel asar ih hemjeenii mungu iddeg.

  • Avatar Ганчулуун says:

    Дээд ддод хурга мургахануудын төрөөс даадаг утасны төлбөр,бигзений мөнгө нтр илүү дутуу дэл сул мөнгөө хасаж зогсоочоод эхчүүд бидэнд олгодог жоохон 50круугаа орчих гээд хэлчихье.Тийм л их эх орныхоо санхүүгийн арсдлийг тооцох гээд бвал өөрсдийг чинь бөмбөгнүүлдэг улсаас халамжилдаг мөнгөө авахаа больмоор бна гээд санал гаргаач.Харин ч энэ том асуудал шүү.50к бол бага бна,нэмүүлмээр бна.Тэглээ та нар хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг гээд хэлээд үзэлдээ

  • Avatar yoo araichde odo eejuudes shulj bgnmu engehe bolioo ogtsor says:

    ogtsor2 ajilgu eejid zndo bga yah gj engdiinbe ta narin udin tsainii l mngo bzde ysn 50k ogchhop gar chn tatagnad bnu😂😂archagu amitd

  • Avatar zochin says:

    Зогсоох нь байтугай нэмэгдүүлж олго 500000 болго ардын хүүхдүүдийн авах эдлэх ёстой эрх ашиг хөрөнгө мөнгийг та нар булааж авч өөрсдийн хүүхдүүддээ өгчихөөд битгий хуцаарай

  • Avatar Tsalintai eejiin 50k Jiremsenii 40k bas ogohgvi gesen vgvv says:

    Monvv

  • Avatar Anonymous says:

    hvvhded hamaatai mungiig ydj 1iigni bailgaj bolhgvimuu ymr geechiin uls oron geheerei iim hvnd hetsvv ved hamag mungiini hamj awhgeed bgaanbe vlger jishee shn uls oron nemjl tetgemj ugch bagch gsn ail urhvvded dem bolj bhd bodood vzhed ydjl darhlaagaa demjih hool hvnsees awhuulaad zuw zvild zartsuulah olon ail urh bgaa shvvdee daanchdee hvvhded hamaarltai mungiig tanlaageed hen negniihni halaasndl orh gj bgaa bhdoo

  • Avatar Anonymous says:

    Za araich dee yadaj nemdeggui yma ghd baigaagaar n bailgaach dee tsar tahaliin uyd 0-3 nastai hhdtei eejuuded hetsuu tuslamj demjleg baidaggui yma ghd 50000 zgr ogson n deer sh dee busad halamjiig nemj bj tsalintai eejiig hasaad bhdaa yadii harin ch nemeh ystoi baij

  • Avatar Anonymous says:

    say tgruguu ogch chadhaa bgaad eejuudiin huuhdee asarch bga mongiig hasaj bhgui yu iim tortei bj yaj deeslehewdee deedsuudn deeguur ydarsan bidnii mongiig hasaad ideed yahawdee gantshan eronhiilogchiin zasaglaltai bmaar ym bugd adilhan shunahai orkuud bugd suudlaa tawiad bidentei adilhan amidraad uzeesee

  • Avatar Anonymous says:

    oorsdiihn ehneruud huuhdee hardguin bnldaa idej uuj hahuuli awsan mongoo awgainariihaa dansand hiitsen bolhoor ted narnch haanii hatan shig huuhdee hardaggui mongonii gachigdald ordoggui bhldaa bid bol ajil hiij ur huuhdee osgoh gej ydarch bga eejuud 50000 nemeed og

  • Avatar зочин says:

    миний ойлгосноор цуцлахаасаа илүү өрх толгойлсон ба 0-3 насны хүүхэдээ асран хамгаалаж байгаа эцэг мөн адил тэтгэмж авах талаар санал хураалт батлагдсан мэдээлэлээ зөв өгөлдөө буруу ташаа ойлголт ард иргэдэд өгөөд үймээн үүсгэх гээд байх юм

  • Avatar Anonymous says:

    ta nar deeree huuligf bolhoor ih ym hiij bh ymaaa sariin 50k ch gsn orlogogggf aild orlogo monggff hvnd mongo boldog ym huwia hicheesen amhai araagf hulichgar ymnuud MAH buugaad ardchilsan nam uls toriig mini zarj ideh ym bnldaa ard irgedde orlgo olgohgf zowhon huwi huwidaa huwaaj idej zaran

  • Avatar Anonymous says:

    ta nar deeree huuligf bolhoor ih ym hiij bh ymaaa sariin 50k ch gsn orlogogggf aild orlogo monggff hvnd mongo boldog ym huwia hicheesen amhai araagf hulichgar ymnuud MAH buugaad ardchilsan nam uls toriig mini zarj ideh ym bnldaa ard irgedde orlgo olgohgf zowhon huwi huwidaa huwaaj idej zaran eh oronoo hogjvvlj chadahgf orj irsen sanhvvgiin dundaasaa zawshichihan hvvhdee haraad suuj bgaa heden eejvvdiin 50k ed nart ilvv haragdaad bgaa ym bhdaaatsaadah ni ymar heden zuuch bishdee 50han k shvvdeee