Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг Хятадад хэлэлцэнэ

НҮБ-аас зохион байгуулж буй цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх чуулга уулзалт өчигдөр Хятадад эхэллээ. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр цаг уурын эрс тэрс байдал нэмэгдэж, улс орнууд байгалийн гамшигт нэрвэгдэх болсон өнөө үед экологийн тэнцвэрийг хэрхэн хадгалах талаар тэнд ярилцах юм.

Эдийн засгийн хямралаас үүдэн байгаль орчныг хамгаалах олон төсөл цуцлагдаж, энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт эрс багассан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Мөн аж үйлдвэрийн утааг багасгах, газрын тос, байгалийн хийн хог хаягдлыг цэгцлэх арга замыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. БНХАУ-д болж буй эл уулзалт арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 10-нд Мексикийн Канкун хотноо болох дээд хэмжээний уулзалтын эхний үе шат юм.

Тяньжин хотод нээгдсэн уг арга хэмжээнд 3000 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх уулзалтын хүрээнд эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж, дулааралтай тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагааны тайланг тавьж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг батлан, эрдэмтдийн зохион бүтээсэн төхөөрөмжүүд, шинэ технологийг олонд танилцуулах аж.

“Эх дэлхийн нөхөд” байгаль хамгаалах олон улсын байгууллагын тэргүүн Асад Рехман “Эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо хамгаалах сэтгэлтэй бүх хүнд энэ асуудал хамаатай. Өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудын оролцоо энд мэдээж чухал. Гэхдээ улс орнууд харилцан зөвшилцөж, нэгдэн байгаль орчноо хамгаалахын төлөө тэмцэх нь бүр чухал” гэж хурлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурджээ.


Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.