Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагийн дарга нар хэрэгтэйгээ танилцаж амжилгүй шүүхийн хаалга татлаа

Дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгуулийг будлиантай, хууль бус боллоо гэж эсэргүүцсэн жагсаалын улмаас таван хүн амь насаа алдсан. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг буруутган эрүүгийн хэрэгт татаад багагүй хугацаа өнгөрсөн. Удаан хугацаанд мөрдөн шалгасан хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Хишигжаргал хянаад шинэ оны ажлын эхний өдөр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн шүүхэд  шилжүүллээ. Тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэллийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг  Эрүүгийн хуулийн 294.2 –оор буруутгажээ. Тус зүйл анги нь Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх гэсэн заалттай бөгөөд тэднийг ялласан хоёр дахь хэсэгт  
хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Энэ хэрэгт татагдсан цагдаагийн дарга нар болон тэдний өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан боловч прокурор  нь зөвшөөрөөгүй юм байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс өнөөдөр шүүгчээ томилосны дараа Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, С.Ганбаатар нар дахин хүсэлт гаргах аж.

Х.Сүрэн
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.