Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагийн дарга нарын хэргийг нь хэрэгсэхгүй болголоо

Долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлын үеэр дөрвөн хүн буудсан хэрэгт холбогдоод байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГын дарга, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Батсүх болон тус газрын алба хаагчдын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, 272 дугаар зүйлд заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгасан юм. Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Е.Сагсай тэдэнд холбогдох хэрэгтэй танилцаад хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Зарим эх сурвалж Өршөөлийн хуульд хамруулсан гэж хэлсэн юм. Харин энэ хэргийг шалгаж байсан эх сурвалжууд “Энэ хүмүүсийн гэм буруутай нь тогтоогдоогүй. Энэ хэргээр улс төрийн зарим хүчин, улстөрчид шоу хийж Засгийн газрыг буруутгах гэж прокурорын байгууллагыг ашигласан. Эцэст нь Өршөөл үзүүлэх хуульд хамруулах нэрээр шоу хийлээ. Хүмүүсийг буудсан гээд байгаа Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн алба хаагчдын хэрэг гэмт хэргийн бүрэл дэхүүнгүй” гэв. Энэ талаар хошууч генерал Ч.Амарболд болон дэд хурандаа Г.Ганбаатар нартай холбогдон тодруулахад “Бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа гэсэн мэдээлэл авсан. Чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хараахан мэдээгүй байна. Учир нь бид хэрэгсэхгүй болгох тогтоолоо гардаж аваагүй. Энэ тогтоолд Өршөөлийн хуульд хамруулсан уу, эсвэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн үү гэдэг нь тодорхой болно” гэсэн юм. Энэ талаар Нийслэлийн прокурор Ш.Сүхбатаас тодруулахад “2009 оны долдугаар сарын 9-нд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэв.

Ã.ÐÀÂÆÀÀ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.