Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагийн дарга нарыг Ч.Хосбаяр шүүхээр боллоо

Долдугаар сарын 1-ний үйл явдалд буруутган, Эрүүгийн хуулийн 294.2-оор яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нар яллаг дагчаар татагдаад байгаа билээ.

Дөрвөн жил гаруй мөрдөн шалгасан хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Хишигжаргал хянаж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тус дүүргийн Ерөнхий шүүгч хэргийг хүлээн аваад Ч.Хосбаярыг шүүгчээр томилжээ. Түүнээс цагдаагийн дарга нар хавтаст хэрэгтэй танилцах боломжтой эсэхийг тодруулахад “Яллагдагчид хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтээ манай туслахаар дамжуулан гаргаж болно. Гэхдээ би хэрэгтэй танилцаж эхлээгүй учир тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломжгүй” гэв.

Х.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.