Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагийн дарга нарыг хэрэгтэйгээ танилцахыг зөвшөөрчээ

Додугаар сарын 1-ний хэрэгт яллагдагчаар татагдсан хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа  С.Ганбаатар нарын өмгөөлөгчид  өчигдөр хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүгч Ц.Хосбаяр зөвшөөрчээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд яллагдагч ямар хэрэгт холбогдсоноо мэдэх, танилцах эрхтэй бөгөөд тэд ирэх долоо хоногоос хэрэгтэйгээ танилцаж эхлэх гэнэ. Ч.Амарболд, Ш.Батсүх нарын өмгөөлөгчөөр тэдний багш Ц.Итгэл, Ц.Энхтунгалаг, О.Зоригт, С.Ганбаатар нарын өмгөөлөгчөөр Г.Өлзийхүү, Х.Оросоо нар ажиллаж байгаа юм.

Х.Оюун
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.