Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагийн байгууллагыг “амьдруулахад” 88 тэрбум төгрөг хэрэгтэй

Х.Тэмүүжин гишүүн компьютерээ алдчихжээ. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар тэмдэглүүлсэн аж. Хоёр долоо хоногийн дараа мөрдөн байцаагч руугаа утасдаад юу болж байгааг лавлатал “Би Халх голын байлдааны ялалтын баярын хамгаалалтад явж байна” гэжээ.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурлаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд тэрбээр энэ түүхийг өгүүлсэн юм. Үүгээр цагдаатай холбоотой орхигдсон зарим асуудлыг зохицуулахыг хичээжээ. Тэдний нийгмийн асуудлыг сайжруулахын тулд 3.2 тэрбум төгрөгийн эх үүсвэр хүссэн байна. Ер нь цагдаагийн байгууллагыг “амьдруулъя” гэвэл нийт 88 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Нийслэлд 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш техникийн хангамж нэг үеэ бодвол сайжирсан ч одоо Сүхбаатарын талбай дээр 10.000-аас дээш хүн жагсахад л “дийлэхгүй” гэдгээ тэд учирлав. Орон нутагт бол байдал бүр ч дор, сумдад ажиллаж байгаа ганц хүн нь байргүй, техникгүй байгаа аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Монголын цагдаа нарын хар зургийг дүрсэлье.

Дээр үеийн доктор шиг л цагдаа нар гэмт хэрэг гарсан ч, осол болсон ч, согтуу хүн агсам тавьсан ч очдог, “универсал” ажиллаж байна. Хэн нэгнийг хутгалчихвал замын цагдаа ч байсан очих л болно” гэлээ. Тиймээс ядаж л сумдад цагдаагийн кабонтой болгооч өгөөч гэж сайд нь хүсэв. Хуулийн төсөлд эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн газрын харьяанд шилжүүлэх асуудал хөнджээ. Эмнэлгүүд угаас ачааллаа даахгүй байхад бүтэхгүй санаа гэж шүүмжлэх гишүүд байв. Цагдаагийн эрх чөлөөнд халдах, гэмт хэрэг хийчихээд тэднийг гүтгэх зэрэг явдал газар авсан, ийм тохиолдолд хатуу хариуцлага тооцно хэмээн Ц.Нямдорж “цэргүүдээ” өмгөөллөө. Чиг үүрэг, бүтцээ өөрчлөхгүй бол үр дүнд хүрэхгүй гэж Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нар үзэж байлаа. Дээр дурдсан шиг универсал ажилладаг цагдаа, мөрдөн байцаагч нарын ажлын чиг үүргийг салгаж, хуульчлах саналыг тэд гаргасан юм. Хэв журам, мөрдөн байцаах, эрүүгийн хэрэг гэх мэтээ тусгаарлах ёстой гэлээ.

Гэтэл сайд, цагдаагийнхан нь ”Сумдад байгаа 337 хүний орон тоог хоёроор нэмж, хуульч, прокурортой болгоод байрны асуудлыг нь шийдэхээс нааш боломжгүй” гэсэн хариу өгөв. Гэхдээ уг төсөлд цагдааг үндсэн ажлаас нь огт өөр, тухайлбал хадлан бэлтгэх зэрэгт дайчлахыг хориглосон гэнэ. Бас мөрдөн байцаагч нар гэнэтийн, эсвэл цаг үеийн л асуудал биш бол хамгаалалтын ажилд дайчлагдахаа больсон аж. Тэгвэл засаг захиргааны нэгжээр биш шүүхийн тойргоор ангилбал асуудал аяндаа чиг үүргээрээ цэгцэрнэ гэж Х.Тэмүүжин санаа өгснийг Ц.Нямдорж дэмжив. Гэхдээ шүүхийн тойргоор хуваах ажил эхэлсэн аж. Гэвч шүү хийнхэн өөрсдөө санал өгөхгүй бол сайд ажилд нь хошуу дүрэх боломжгүй болох гэнэ. Хилийн цэрэг, архины тухай сурталчилгаатай холбоотой асуудалд ч бас тэр хошуу дүрэх боломжгүй, харьяалал нь өөр газар очсоныг учир лав. Хэтэрхий жижиг асуудлаар хөөцөлд өхийн оронд цогцоор шийдэж, судалгаа гаргаад оруулж ирэх хэрэгтэй гэх гиш үүн ч байлаа. Олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр болов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.