Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагийн ажилтнууд бусдад хууртагдан харьд үйлээ үзжээ

Цагдаагийн олон ажилтан зальт этгээдэд хууртагдаж, хүний нутагт сар шахам үйлээ үзэж байж арайхийн нутгийн бараа харсан гэвэл хэр баргийн хүн итгэх болов уу. Ийм хэрэг 2008 оны долдугаар сард манай цагдаагийн байгууллагад тохиолдсныг цөөхөн хэдэн хүн мэдээд л өнгөрчээ. Тухайн оны хавар цагдаагийн 29 ажилтныг Энэтхэгт англи хэлний бэлтгэлд суралцуулахаар болжээ. Гэхдээ зардлыг нь тухайн суралцагч өөрөө гаргахаар болсон аж. Ингээд хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй залуу офицерууд энэ дагуу ЦЕГ-ын Хүний нөөц, сургалт, боловсон хүчний хэлтэстээ бүртгүүлжээ. Энэ дагуу УМБГ, дүүргүүдийн болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 29 офицер тус бүр 1700 доллар төлөн Энэтхэгийн “Inlingua” нэртэй сургуульд англи хэлний гурван сарын курст суралцахаар болов. Тэднийг орон нутгийн нэгэн цагдаагийн газрын дарга, дэд хурандаа ахлан явжээ. Гэвч Энэтхэгт очсон Монголын цагдаагийн ажилтнууд нүүр хийх газаргүй болсон аж. Тэд ЦЕГ-тай тус сургууль гэрээ хийсэн гэж бодоод очтол ямар ч гэрээ байгуулаагүй, хэлний сур гуульд суралцах хүмүүс ирнэ ч гэж мэдээгүй байжээ. Ингээд умгар өрөөнд байрлуулсан хоёр хүний орон дээр дөрөв дөрвөөрөө хоног төөрүүлэн байж бүтэн сарыг өнгөрүүлсэн аж. Нэгэнт сургуульд суралцахгүй нь тодорхой болсон цагдаагийн 29 ажилтан ЦЕГ болон ар гэрийнхэндээ мэдэгдэж өдөртөө зах зээлээр нь хэсэж нэг сарыг үдсэн гэнэ. Тэнд сар болсон шалтгаан нь офицеруудад дээд газраас нь “Нэг сар ямар нэгэн аргаар байж байгаад ир. Бид үүгээр учрыг нь олъё” гэсэн үүрэг өгчээ. Нэг сарын дараа эх орондоо ирэхэд цагдаагийнхан Энэтхэг рүү сургуульд зуучилсан Бат-Оргил гэгчийг цагдан хорьчихоод байв. Ингээд түүнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 29 офицерт хохирол барагдуулж байна хэмээн тус бүрт нь 200 доллар өгөөд дараа нь батлан даалтад гарсан аж. Мөрдөн байцаалтын явцад Бат-Оргил нь зөвхөн цагдаагийнхнаар тогтохгүй олон иргэнийг Энэтхэгийн алдартай “Inlingua” сургуульд суралцуулна хэмээн хууран мэхэлж мөнгийг нь авсан нь тогтоогджээ. Гэвч танил тал, ар өврийн хаалгаар батлан даалтад гарсан Бат-Оргил мөрдөн байцаалтаас оргон өнөөг хүртэл сураггүй байна. Харин Бат-Оргилтой ярилцаж тохиролцон 29 ажилтнаа золиослосон тус газрын Хүний нөөц, сургалт, боловсон хүчний хэлтсийн ажилтан ажлаа хийгээд явж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.