Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Цагаан уул”-ын шилдгээр “Өнө мөнх” шүлэг тодров

 Хайрыг зөвхөн хавар дуулдаггүй аж. Жил бүрийн өдийд МЗХ-ноос хайрын шүлгийн “Цагаан уул” наадмам зохион байгуулсаар 13 намрыг үджээ. Энэ удаа 70 гаруй залуус сэтгэл зүрхээрээ урласан хайрын шүлгээ сойсноос МУИС-ийн оюутан С.Начин “Өнө мөнх” шүлгээрээ тэргүүн байр эзлэв.

Харин удаах байрт “Санахуй” шүлгээрээ Э.Анхбаяр, “Анх би чамайг” шүлгээрээ Ч.Ууганбаяр, “Нүдэнд чинь би хайртай” шүлгээрээ Э.Энхболд нар шалгарсан байна. Наадмын шүүгчээр МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Ган-Очир, МЗЭийн шагналт зохиолч А.Эрдэнэ-Очир, П.Батхуяг болон Н.Гантулга нар ажиллажээ. Тэргүүн байрын шагналт шүлгийг толилуулъя

ӨНӨ МӨНХ

Тунгалаг өглөөний нарыг хүлхэх

Хэт эртийн шаналан минь

Тодорхой гэгээн сарны

Хэзээ ч үл тасрах гэрэл минь

Зүрхний алтан хуудаснаа

Хөндүүр зовнилыг амтлуулах

Зүр гурхан салхины

Хамар цоргим сэнгэг үнэр минь

Зөрөөд өнгөрхөд чинь

Гишгэх хөлийн чинь чимээг чагнамаар

Зөөлхөнөөр үс чинь намирхуйд

Гөлгөлж буй мод бүхэнд нэр хайрламаар

Санахын жаргал эдлүүлж

Өөр нэгэнтэй нүдэн дээр минь тэврэлдэх

Саруулхан дүрт

Өнө мөнхийн шүлэг минь


Т.ЖИГҮҮР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.