Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагаан ордон итгэхгүй байна

  Алан хядагч “Аль-Каида” бүлгийг үүсгэн бай гуулагч, толгойлогч Осама бин Ладеныг амьдаар нь барьж чадна гэдэгт Обамагийн засаг захиргаа итгэхгүй байна. АНУын шүүх яамны сайд, ерөнхий прокурор Эрик Холдер тухайлбал ингэж хэлжээ. Тэрбээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд сонсгол хийхдээ Осама бин Ладеныг шүүх боломж тэгтэй тэнцээд байна гэж түс тас мэдэгдсэн байна. “Асуудлыг бодитоор нь авч үзье л дээ. Осама бин Ладены цогцос л олдож болох юм. Гэхдээ тэр хэзээ ч Америкийн шүүхийн өмнө зогсохгүй” гэж Холдер хэлжээ. Ладеныг барьж авдаг юм гэхэд алуурчин гэдгээрээ нэрд гарсан Америкийн иргэн Чарльз Мэнсон болон бусад онц ноцтой гэмт хэрэгтний адил АНУ-ын засгийн газар түүнд хандах уу гэсэн хууль тогтоогчдын асуултад хариулахдаа тэрбээр ингэж хэлсэн байна. Холдерийнхоор бол Ладеныг амь даар нь барих нь өвсөн дундаас зүү олохтой агаар нэг ажээ. Осама бин Ладеныг нэг бол америкчууд юу ч үл дэхгүй болтол нь бөмбөгдөж орхисон,, эсвэл өөрсдийнхөн нь түүний бодийг хөтөлсөн. Тэгээд амьд баригдахаасаа өнгөрсөн гэж Америкийн сайд үзэж буй юм байна.

Б. БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.