Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цааснаа эгшиглэх уртын дуу

“Монголын дуулалт-яруу найргын төрөл уртын дууны үүсэл, хувьсал” нэртэй ном хэвлэгдэн гарлаа. Тус номын  нээлт өнөөдөр (II.20) 13.00 цагаас “Интерном” номын их дэлгүүрт болох аж. Нээлтэд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, хөгжим судлаач Д.Энхцэцэг нар оролцоно. Тус номын зохиолч нь хөгжим судлаач, урлаг судлалын ухааны доктор Д.Оюунцэцэг ярихдаа “Хөгжимт–яруу найргийн төрөл Уртын дууг шинжлэх явцад түүний дуу авианы зохион байгуулалтын өвөрмөц тогтолцоо нь анхаарал татсан юм. Энэ номд уртын дуу, хэл соёлтой хэрхэн зохицдог талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа. Үүнээс гадна төв Азийн нүүдэлчин түмний дуу авиагаа илэрхийлэх ертөнц уртын дуутай холбогдох хүйн холбоо, XIII-XIV зууны монголын хөгжмийн урлагийн төрөлд уртын дууны эзлэх байр суурь, Монголчуудын ертөнцийг үзэх уламжлалт үзлийн зарим онцлог Уртын дуунд туссан нь, Хөгжимт-Cоёлын уламжлал-Уртын дууны өвөрмөц онцлог, Уртын дууны хөгжмийн хэллэгийн зохион байгуулах зарим чухал зүй  тогтол зэргийг олон талаас нь судалж багтаасан” гэсэн юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.