Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХӨӨМИЙ ДЭЛХИЙД ДАНСЛАГДСАНЫГ БАТАЛЛАА

Цуур, бий биелгээ, туулийг Ю Н Е С К О дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, батламжаа өнгөрөгч хавар гардуулсан. Тэгвэл эл жагсаалтад хөөмийг бүртгэн, тунхагласан тухай ЮНЕСКО-гийн батламжийг өнөөдөр гардуулах юм.

Батламж гардуулах ёслол ҮДБЭЧ-д болох бөгөөд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Соёл, урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, Үндэсний музейн захирал Ж.Саруулбуян нар оролцож, батламжийг гардан авна.

Түүнчлэн энэ үеэр хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн дэлхийн улс орнуудын өвийн “Intangible Cultural Heritage: living tradition” сэдэвт үзэсгэлэн гарч,

гавьяат жүжигчин Н.Сэнгэдорж, Э.Тойвгоо болон Т.Ганболд, Д.Цэрэндаваа, Э.Сандагжав нарын үе үеийн хөөмийч хүрэлцэн

ирж дэлхийд данслагдсан хөөмийн гайхамшгийг сонирхуулна.

Түүнчлэн энэ үеэр Төрийн үндэсний их найрал,

Морин хуурын чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ сонирхуулах юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.