Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөөмийн тухай кино Японд

Энэ жилийн гуравдугаар сараас Токио хотын дэлгэцнээ “Чандмань” нэртэй баримтат кино гарч эхэлнэ. Хөөмий бол Монголын ардын урлагийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг харуулахыг зорьсон тус киног найруулагч Камэй Такаши бүтээжээ.  Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Япон- Монголын нийгэмлэг , Ёкохама хотын урлаг, соёлыг хөгжүүлэх сангийн тусламжтай хийгдсэн энэ кино түүний анхны бүтээл юм.
Кино бүтсэн түүх
Камэй Такаши 2007 онд Монголд аялаж явахдаа хөөмийч Батзаяатай танилцжээ. Үг дуу цөөнтэй Батзаяа хүүгийн “Хөөмий бол Монголын малчин ард түмний дунд үүсч, уламжлагдаж ирсэн урлаг” гэж хэлсэн үг түүний сэтгэлд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн аж. Газар доорхи баялгаа гадаад валютаар солин, хувьсан өөрчлөгдөж буй Монгол оронд малчид, хөөмийчдийн тоо буурсаар харин ашиг олохын тулд хөөмий сурах хүмүүсийн тоо нэмэгдлэж байгааг Такаши Монголд ирэх болгондоо мэдэрч байв. “Монголын нүүдэлчин ард түмэн, үзэсгэлэнт онгон байгалийн дунд үүсэж бий болсон жинхэнэ хөөмийг одоо л зургийн хальсанд буулгаж авахгүй бол оройтох нь” гэж бодсон тэрбээр 2008 онд Монголыг зорин ажилдаа орсон байна.
Киноны үйл явдал
Хөөмийн эх орон Ховдын Чандмань суманд төрж өссөн Батзаяа, Улаанбаатар хотын Үндэсний дуу бүжгийн чуулгын хөөмийч Даваасүрэн нар энэ киноны гол баатар. Ажил хайн Улаанбаатарт ирсэн Батзаяагийн дэргэд Даваасүрэн хангалуун амьдралтай нэгэн. Гэвч хөөмийг хайрлах сэтгэл нь түүнийг алс холын Чандмань сум явахад хүргэнэ. Ховд явах автобусан дотор хоёр залуу санамсаргүй танилцсанаар тэдний аялал эхэлнэ.
 

М.Сугар-Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.