

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын ОХУ-ын Роснефть компанийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй энэ сарын 3-ны өдөр уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, мөн Хөшигийн Хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг онгоцны түлшээр тогтвортой хангах асуудлаар ярилцжээ.
Үүнээс гадна Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт тэр дотроо газрын тосны эрэл хайгуулын чиглэлээр Роснефт компани хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх боломжтой талаар саналаа илэрхийллээ.














0 Сэтгэгдэл