Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хөх чононууд” Шри Ланкийн шигшээг хожлоо

Хөлбөмбөгийн “AFC Solidarity Сup-2016” буюу “Эв нэгдлийн цом-2016” тэмцээн Малайз улсад  үргэлжилж байна.

Тус тэмцээнд өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ багийнхан хоёр дахь тоглолтоо Шри Ланкийн хөлбөмбөгчдийн эсрэг хийлээ.

Эн тэнцүү эхэлсэн эл тоглолтод манай багийн төвийн довтлогч Н.Наранболд хоёр гоолоор өрсөлдөгч багийнхаа хаалгыг мялаан, багаа хожилд хөтөлсөн юм.

Хоёр жилийн өмнө Монголын хөлбөмбөгчид Шри Ланкад 3:0-ээр дийлдэж байсан. Харин энэ удаа ийнхүү тэднээс хариугаа аваад зогсохгүй “Эв нэгдлийн цом-2016”-д эхний хожлоо байгуулав.

Манай залуус энэ сарын 9-нд хийх хэсгийн сүүлчийн тоглолтодоо Лаосын шигшээ багийг хожвол хагас шигшээд шалгарах боломжтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.