Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хөх торгон дээл”-тнүүдийн чуулбар

Үндэсний бахархал болсон дээл,  ардын урлагаа эрхэмлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэх, хадгалан хамгаалах зорилготой  нэгэн арга хэмжээг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, “Шилмэл загвар”, “Суман гүн” трейд, “Хөвсгөл тайга” компани  хамтран зохион байгуулж байна. Баримтат кино, Монголын үндэстэн ястны дээлний загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх уг арга хэмжээг соёлын гавьяат зүтгэлтэн Т.Пүрэвдор найруулж буй аж. Үзэсгэлэнгийн үеэр үндэсний наадгай, дээл, малгай, хөөрөг, хэт хутга, гаанс болон бусад соёлын өв, бэлэг дурсгалын  худалдаа явагдах бол ардын урлагийн тоглолтод Ардын жүжигчин Д.Самбуу, Ш.Чимэдцэеэ, С.Чулуунчимэг, Ш.Даваахүү, соёлын тэргүүний ажилтан Н.Нансалмаа, Л.Банзрагч нарын түмний дуртай дуучид оролцоно. Мөн “Шуранхай”, “Түмэн эх” чуулгынхан ая дуугаа өргөж, “Шилмэл загвар”-ынхан загварын үзүүлбэр толилуулах юм байна.
 

Ж.Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.