Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хөх сүлд” групп малчдад зориулж нэг тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо

“Хөх сүлд” групп болон Монгол-Хятадын хөрөнгө оруулагчдыг дэмжих нийгэмлэг гамшигт нэрвэгдсэн малчдад зориулж нэг тэрбум төгрөгийн нэн хэрэгцээтэй бараа, материалыг өөрийн тээврийн зардлаар хүргэж өгөхөөр төлөвлөсөн байна.  Энэ тухай дээрх байгууллагын ерөнхийлөгч Б.Журамт 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа хэлэв. Цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийнхэнд зориулж БНХАУ-ын Шанхай хотноо үйлдвэрлэсэн “Volkswagen” маркийн 30 ширхэг автомашин хандивлаж, онцгой байдлын үед хэрэглэх 1-2 нисдэг тэргийг 40 сая юанаар худалдан авч бэлэглэхээр болжээ.  Онцгой байдлын ерөнхий газар тусламжийг гамшигт нэрвэгдээд байгаа 12 аймгийн 65 суманд хүргэхээр төлөвлөсөн бөгөөд нэг суманд 15 орчим тонн нь бараа, материал ноогдохоор байна. Автомашин болон нисдэг тэргийг авахын өмнө Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох хүмүүс тухайн үйлдвэрт нь очиж судлан хариу өгөхөөр боллоо.  “Хөх сүлд” групп нь Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Монгол туургатны уртын дууны уралдаан, бөхийн барилдаан зэргийг ивээн тэтгэж, монголын 600 хүүхдэд тэтгэлэг өгдөг байна. Удахгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо болох Зүүн Азийн бүсийн дууны их наадмыг ивээн тэтгэж зохион байгуулахаар болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.