Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцав

Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн 2009 оны явцын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Үүнтэй холбогдуулан :
•    Салбар болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж Улсын Их Хурал, Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шинээр боловсруулах хөтөлбөр, төслийн жагсаалт гарган хэрэгжүүлэх ажлыг түргэтгэх
•    Засгийн газрын 2006 оны 160, 2009 оны 285, 2010 оны 11 дүгээр тогтоолын дагуу тайлан, мэдээ гаргаж байх
•    Салбар болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичигт нэгдсэн дүгнэлт гарган цэгцлэх, үр ашигт суурилсан хяналт, шинжилгээ хийх аргачлал, журам боловсруулж ажиллахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд
•    Цаашид шинээр гаргах бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, хэрэгжих үндэслэл, шалгуур үзүүлэлт, үе шатыг тодорхой болгох, түүнийг цэгцлэх зорилгоор үндэсний хөтөлбөр, төслийг батлагдан гаргахаас өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой санал солилцож шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт, Үндэсний хөгжлийн цогц бодлогод суурилсан үндсэн чиглэл, стратеги, хөтөлбөр, мастер төлөвлөгөө зэрэг төр, засгийн бодлого, үзэл баримтлалын чанартай 403 баримт бичиг байна.
Үүнээс Үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилтод үндэслэн боловсруулсан 253 хөтөлбөрийн 107 нь хэрэгжиж байгаа бөгөөд 105 нь хэрэгжих хугацаа дуусч, 2010 онд хугацаа нь дуусах буюу санхүүжилт нь зогссон 41 хөтөлбөр байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.