Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас Орон нутгийнхаа онцлогт тохирсон бизнесийн таатай орчинг бүрдүүлж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд тохирсон хөгжлийн зөв гарцыг тодорхойлох зорилгоор "Сүхбаатар аймаг-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган"-ыг энэ сарын 30-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Сүхбаатар аймгийн Засаг Даргын тамгын газраас санаачлан зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд гадаад дотоодын төр болон бизнесийн салбарын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоо албан ёсоор илэрхийлсэн. Тэд зөвхөн арга хэмжээнд оролцоод зогсохгүй Сүхбаатар аймагт цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааныхаа тухай, хамтран ажиллах боломжийнхоо талаар тодорхой саналуудыг бидэнд ирүүлж байна.
Чуулга уулзалтаар Сүхбаатар аймагт хөрөнгө оруулалтыг татаж, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашигт малтмал, газрын хэвлийн баялгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, эрх зүйн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидад тулгарч буй хүндрэлүүдийн даван туулах арга зам гэх мэт олон асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэж, орон нутгийн хөгжилд ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүд, тодорхой саналуудыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулна.
Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд Сүхбаатар аймагт хариуцлагатай бизнес эрхлэх боломжийг хангахын төлөө аймгийн ЗДТГ-аас онцгой анхаарах болно.
Чуулган нь оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй байна. Зохион байгуулагч: Сүхбаатар аймгийн Засаг Даргын Тамгын Газар Зохион байгуулах ажлын хэсэг: /Дэлгэрэнгүй мэдээлэлийг/ 88114688, 99083908

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.