Хөрөнгө оруулалтын гэрээ нь 19 бүлэг, 144 зүйл, 2 хавсралтаас бүрдэнэ. Төсөлд татварын орчинг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг асуудлыг тусгасан байна.
Засгийн газраас өргөн барьсан саналын дагуу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хүсэлтийг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани гаргана.
Нэг талаас Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд нар, нөгөө талаас “Эрдэнэс МГЛ” компани болон ордын тодорхой хэсэг талбайд түүнтэй нүүрсний олборлолтын гэрээ байгуулж хөрөнгө оруулах, нүүрс олборлох, борлуулалт хийх хөрөнгө оруулагч гэрээ байгуулахаар тусгажээ.







0 Сэтгэгдэл