Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Хөрөнгө оруулалтын газар, зураг төслийн хүрээлэн гэсэн нийслэлийн өмчит, улсын үйлдвэрийн газар байгуулах болжээ. Орон нутгийн өмчтэй эдгээр байгууллагыг аж ахуйн тооцоон дээр ажиллуулахаар санал болгосон аж. Харин тус хоёр байгууллагыг нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас өрх тусгаарлан өмнө нь гүйцэтгэж байсан ажил үүргийг нь өөрчлөхгүйгээр бие даалгахыг тэргүүлэгчид дэмжжээ. Түүнчлэн дээрх байгууллагуудын орон тоог одоо байгаа хэвээр нь үлдээх болсон байна.







0 Сэтгэгдэл