Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгө орлогын мэдүүлэгт татвар төлсөн талаар нэмэлт үзүүлэлт оруулах санал гаргажээ.

Татварын ерөнхий газар хөрөнгө орлогын мэдүүлэгт татвар төлсөн талаар нэмэлт үзүүлэлт оруулах саналыг УИХ болон АТГ-т хүргүүлжээ. Төрийн  албан хаагчид хөрөнгө орлогын  мэдүүлгээ жил бүр Авлигатай тэмцэх газарт мэдүүлж олсон орлого, өөрийн хөрөнгөө тодорхойлдог боловч орлогоосоо төлсөн татварын талаар огт тайлагнадаггүй.  Энэ нь төрийн албан хаагчид орлогоо бүрэн тайлагнадаггүй, татвараа төлдөггүй, татвараас зайлсхийх, татвартай холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдох явдлыг өөгшүүлж байна гэж үзжээ. Ийм энэ хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөгөө талаар татвараа бүрэн төлдөг, шударга, ёс зүйтэй төрийн албан хаагчийг төрүүлэх үүднээс ийм санал дэвшүүлсэн аж.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.