Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ

Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтны 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэж, хадгалах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн энэ оны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэхүү ажлын явц ямар байгаа талаар тус хэлтсийн ахлах ажилтан Ж.Сарангэрэлээс тодрууллаа.

-Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлэх хугацаа мөд дуусах гэж байна. Хэчнээн албан тушаалтан мэдүүлгээ өгсөн бэ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад ажлын явц ямархуу байна вэ?

-Улсын хэмжээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 120 байгууллага, тэдгээрийн 1040 салбар нэгжид албан тушаалтны хөрөнгө орлогыг бүртгэж, хадгалдаг эрх бүхий албан тушаалтнууд ажилладаг. Эдгээрээс ирүүлсэн мэдээгээр энэ онд улсын хэмжээнд 54000 албан тушаалтан мэдүүлэг гаргах тооцоо бий. Одоогоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 120 байгууллагаас мэдээгээ бүрэн хүлээж авсан нь 20 хувьтай байгаа. Түүнчлэн 70 байгууллагад энэ ажил 70- 99 хувьтай байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд энэ ажил 80 шахам хувьтай, өмнөх оныхтой харьцуулахад хэвийн явагдаж байна.

-Тэгвэл хуулийн дагуу танайд шууд мэдүүлгээ бүртгүүлэх учиртай төрийн өндөр албан тушаалтнуудын “ирц” ямар байна вэ?

-Энэ онд 270 албан тушаалтан АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх ёстой. Одоогийн байдлаар Булган, Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа 268 албан тушаалтнаас 65 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байгаа.

-Энэ жилийн хувьд албан тушаалтан мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа наашилсан гэсэн байх аа?

-Тийм ээ. Хуулийн дагуу албан тушаалтан тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан мэдүүлгээ бүртгүүлэх учиртай. Энэ жилийн хувьд албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах ажлын өдөр хоёрдугаар сарын 12-ноор дуусгавар болж байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.