Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт”-ын төсөл боловсруулсан байна.
    Эрх зүйн орчныг сайжруулах, зохион байгуулалтын арга хэмжээ гэсэн бүтэцтэй энэ жагсаалтад хөрөнгийн зах зээлийн чиглэлээр улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг нэгдсэн удирдлага, уялдаагаар хангах болон цаг хугацааг тусгажээ.
    Жагсаалтад заасан арга хэмжээнүүд нь дунд хугацаанд буюу 2012 он хүртэл хэрэгжих байдлаар тооцож гаргасан бөгөөд зарим арга хэмжээний гүйцэтгэл нь цар хүрээ, төсвөөс санхүүжилт шаардлагатай эсэхээс шалтгаалан 2011 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хуралдаанаар асуудлыг хэлэлцэн жагсаалтыг хавсралт ёсоор батлаж, гүйцэтгэлийг дурдсан хугацаанд нь багтаан шуурхай хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагад, уг арга хэмжээний хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.
Мөн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай зарим арга хэмжээний санхүүжилтийг 2011 оны улсын төсөвт тусгаж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.