Элээ үүрээ засахдаа цагаан өнгийн хуванцрыг түлхүү ашигладгийг ажигласан Испанийн шувуу судлаачид ийнхүү мэдээлжээ. Аливаа амьтан өөрийн эзэмшлийн нутаг болон үүрээ хамгаалах олон аргатай байдгийн нэг нь энэ аж. Хар элээний 127 үүрэнд судалгаа хийж, тэдгээр амьтны дасан зохицох, тухайн газартаа идээшиж байгаа байдалд тандалт хийсэн судалгааны багийн ахлагч Фабрицио Сергио “Бид янз бүрийн цэцгэн хээтэй хуванцар эдлэлийг шувуунуудад зориуд өгч, заримдаа үүрэнд нь хүртэл тавиад ажиглахад залуу болон хөгшин элээнүүд тэдгээрийг гарган хаяж байсан. Харин идэвхтэй амьдралтай, “аж ахуйч” хэсгийнхэн гял цял болсон тэдгээр зүйлээр үүрээ “чимэглэж” байсан нь дайснаа үргээх, үүрээ хамгаалах зорилготой” хэмээн мэдээлжээ.







0 Сэтгэгдэл