Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөргөө “мөнхөлсөн” хүний тоо дөрвөөр нэмэгдэв

УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдийн хөрөг зургийг Төрийн ордны хананд байрлуулдаг болсон. Ерөнхий сайд нарын хөрөг Төрийн ордны зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт байдаг бол УИХ-ын дарга нарынх баруун жигүүрийн гуравдугаар давхарт нь байдаг юм. Өчигдрийг хүртэл тэнд зөвхөн Р.Гончигдорж, Л.Энэбиш, С.ТөмөрОчир нарын зураг л өлгөөтэй байлаа. Тэгвэл өчигдөр Д.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын хөрөг шинээр нэмэгдэв. Ийнхүү тэд Төрийнхөө ордонд хөрөг зургаараа “мөнхөрч”, нөгөө талаар зочдын “үзмэр” болохоор боллоо. Н.Багабанди 1992-1996 онд УИХ-ын дарга байсан. Тэгвэл Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 2004-2008 онд нэг Парламентын хугацаанд ээлжлэн УИХ-ын даргын алба хашжээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж дэвшсэн бол Ц.Нямдорж хууль зассан “хэргээр” огцорсон билээ. Тэдний хөргийг тус бүрт нь өөр өөр зураач зуржээ. Н.Багабанди гуай УИХ-ын даргын өндөр түшлэгтэй сандалдаа заларсан бол Н.Энхбаяр зөөлөн буйданд, Ц.Нямдорж ажлынхаа ширээний ард, Д.Лүндээжанцан ажлын өрөөндөө сууж буйгаар хөргөө зуруулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.