Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХӨЛД ОРСОН ХУУЛИЙН СОГОГ ХЭЛД ОРОХДОО ИЛРЭХ ҮҮ

 Энэ УИХ хүлээсэн том үүргийнхээ нэгийг гараас гаргав. Гэхдээ амласнаа бүрэн биелүүлсэнгүй. Д.Лүндээжанцан нарын боловсруулсан УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын анхны төслөөр бол дараагийн сонгуулийг цэвэр пропорциональ тогтолцоогоор явуулах төлөвтэй байсан юм. Ийм байр суурь АН, МАН-ын дотор хүчтэй байсан ч мэтгэлцэж, зөвшилцөж яв саар хуучин тогтолцооныхоо 40 хувьд нь л шинэчлэл хийж чадахаар боллоо. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх сэдвээр сүүлчийн арав гаруй жил ярьсан юм. Ялан гуяа 2000 оны сонгуулийн дараа энэ талаар АН-ын зүгээс сулхан боловч дуугарч ирсэн бол 2004 оноос МАН санаачилгыг гартаа авч, С.Баяр сонгуу лийн төгөлдөршил зайлшгүй болсныг мэдэгдсэн. МАН-ын тэр байр суурин дээр АН нэгдэж чадсан бол өнөөгийнхөөс арай илүү үр дүнд хүрэх байв.

Харамсалтай нь АН хүчлээгүй. Харин 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самуун сонгуулийн тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл бий болгож өгсөн гэж хэлж болно. Гэхдээ саяын баталсан Сонгуулийн хууль дэвшил мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол эхний алхам. 76 суудлын 28-ыг нь таваас дээш хувийн босго давсан намуудад зохих ёсоор хуваарилах учраас сонгогчдын санал гээгдлээ гэх маргаан харьцангуй багасах магадлалтай. Дараагийн УИХ пропорционалийн хувь хэмжээг нэмэгдүүлж ч магад.

Мэдэх, мэдэхгүй хоёр хуудсаар санал өгнө

Шинэчлэн найруулсан сонгуулийн хуулийн талаар сонгогчдын нэлээд хэсэг нь ойлголт муутай байгаа нь гайхах юм биш. Ялангуяа пропорционалиар авсан саналыг 28 суудалд хэрхэн хуваарилахын учрыг олон хүн ойлгоогүй байгаа. Хуульд Ерөнхийлөгч хориг тавиад Цэц унагачихгүй бол 2012 оны сонгуулиар сонгогч Та бид саналын хоёр хуудсанд тэмдэглэгээ хийх нь. Нэг нь танил хуудас байна. Тухайн тойрог хэдэн мандаттай байхаас хамаарч тэр тооны нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлна. Тухайлбал 2008 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн мандатын төлөө арван хэдэн хүн өрсөлдсөн. Тэднээс итгэл даах хүн гэж үзээд Н.Алтанхуяг, С.Оюун нарын дөрвөн хүнд сонгогчдын олонх саналаа өгсөнтэй адил загварын хуудсаар нэг санал өгөх юм. Нөгөөх хуудсанд сонгуульд оролцож буй нам бүр 76 хүртэл хүнийхээ нэрийг жагсаана. Тэдгээрийг харж байгаад “энэ нам гайгүй хүмүүс дэвшүүлжээ” гэж үзвэл хүнийг нь биш намын өмнөх дугаарыг дугуйлна.

АН, МАН-ын хувьд 76 хүний нэр жагсаах нь тодорхой. Эхний 48 нь 26 тойрогт өрсөлдөх хүмүүс байх юм. Тэгвэл 49- 76-д нэр нь бичигдсэн хүмүүс эхнээсээ УИХ-ын өнөө 28 суудалд сонгогдох аж. Жишээ нь АН 25 хувийн санал авсан гэж үзвэл найман хүн намын нэрээр сонгогдоно. Олонх болсон намын нөхөр сайд болох нүхээ сайн малтсан бол жагсаалтаас нэрээ хасуулж болно. Тэгвэл түүний ард бичигдсэн хүн гишүүн болох магадлал бий. Гадаадад байгаа монголчууд ирэх сонгуулиар сонгох эрхээ хагас дутуу эдэлнэ. Гэхдээ хүн амын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх нөхцөлтэй бөгөөд зөвхөн 76 нэр дэвшигчийг харж байгаад намын төлөө саналаа өгөх боломжтой. Элчин сайдын яамандаа биеэр очиж саналаа өгнө.

Сонгуульд хэрхэн оролцох журмыг нь СЕХ, ГХЯ хамтран батлах аж. Санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гадаадад байгаа иргэдийн саналыг авч, битүүмжлээд СЕХ-нд хүргүүлнэ гэж хуульд заажээ. Битүүмжлээд ирүүлнэ гэснээс үзвэл хайрцагт хийж лацдаад шуудангаар явуулах бололтой. Сонгуулийн энэ хууль бие даан нэр дэвшигчдэд нэлээд халтай болсон. Аль ч намын гишүүн биш хэрнээ улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн олон мандаттай нэг тойрогт (пропорциональ) нэрээ дэвшүүлэх эрхгүй. 801 сонгогчийн гарын үсэг цуглуулсан бол мажоритар тойргоос өөр сонголт байхг үй. Үүнийг хүмүүс нэг их анзаараагүй учраас одоохондоо хэл ам хийхг үй байгаа бололтой. Мажоритариар явуулж ирсэн таван сонгуулийн түүхэнд Г.Зуунай агсан, Л.Гүндалай одоогийн гишүүн З.Алтай нар л бие даан ялалт байгуулсан. Тэгэхээр эрх баригчид бие даагчдаас сэрэмжилсэн байхыг үгүйсгэхгүй.

Сонгуулийг зөвхөн төрийн алба хаагчид зохион байгуулна

Сонгуулийн тойрог, хэсэг, салбар хороонд зөвх өн төрийн алба хаагчид ажиллаж, шаардлагатай байр, эд зүйлээр төрийн болон орон нутгийн өмчит байгууллага үйлчилгээ үзүүлж, төрийн бус байгуулага нь СЕХ-ноос тогтоосон журмын дагуу сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ (мониторинг) хийх, сонгогчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, эрхээ хэрэгжүүлэхэд нь тэдэнд аргачилсан туслалцаа үзүүлэх зэргээр сонгуулийг хууль ёсоор, шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй байхаар хуульчилжээ. Сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл, төрийн улс төрийн албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, УИХ-ын гишүүнд нэр дэвшигч нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглосон.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн гаргана. Түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, нэрийн жагсаалтад бүртгэгдээг үй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх зэрэг ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана. Сонгогч нь өөрийн мэдээлэлтэй танилцах боломжтой бөгөөд санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино гэж хуульчилсан байна. Зөрчил байна гэж үзвэл холбогдох иргэний бүртгэлийн байгууллагад арваас доошгүй хоногийн өмнө гомдлоо бичгээр гаргах боломжтой.

Зарим нэр дэвшигч хэд хоногоос тодорно

УИХ-д нэр дэвшихийн тулд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөл өөлөгдсөн байх ёстой юм. Төрийн албан хаагч гэдэгт сайд, дэд сайд, Засаг дарга, түүний орлогчоос дооших албан тушаал хамаарна. Тэгэхээр ойрын үед зарим нэр дэвшигч тодрох боломжтой гэсэн үг. Өөр намын гишүүнийг нөгөө нам дэвшүүлэхийг хориглосон ч нам бус этгээд бичгээр зөвшөөрсөн тохиолдолд нэрийг нь дэвш үүлж болох юм байна. Би танайхаас нэр дэвшихийг зөвшөөрч байна гээд бичиг хийгээд өгчихвөл нам бус ч гэсэн өрсөлдөх боломж үүсэх юм.

Намаас нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хурааж, ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх аж. Хамгийн олон санал авсан дарааллаараа жагсаалтад эрэмбэлэгдэнэ. Нэр муутай зарим улстөрч, нэр дэвшихээр горилогсод, мөнгөөр эрх мэдлийг худалдан авч болно гэж үздэг хүмүүс үүнд их дургүй байгаа юм. Намууд нийгэмд хүлээн зөвш өөрөгдсөн хүмүүсээ 28 дотроо дээгүүрхэн жагсаахыг зорино. Ингэж байж ялах магадлалаа нэмэгдүүлдэг нь пропорциональ тогтолцооны үндсэн зарчмын нэг юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хариуцлагын асуудлыг нэлээд чангалж өгсөн.

Сонгуульд саад учруулсан иргэнд ногдуулах торгуулийн хамгийн бага хэмжээ гэхэд 280800 төгрөг. Төрийн албан хаагчид булхай луйвар хийвэл төрийн албанд нэг жилийн хугацаанд ажиллах эрхгүй болно. Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Луйврын аргаар сонгуульд ялсан нь тогтоогдвол төрийн эрхийг хууль бусаар авсанд тооцох гэх зэрэг хариуцлагын хүндхэн хэлбэрүүдийг Сонгуулийн болон Эрүүгийн хуульд оруулаад буй. Нэг их сүйдтэй алхам хийж чадаагүй ч сонгуулийн тогтолцоонд тодорхой дэвшил гаргаж чадсан нь энэ УИХ-ын гавьяа мөн. Гэхдээ хөлд орсон хуулийн согог хэлд орохдоо буюу хэрэгжүүлж эхлэхэд л илрэх биз ээ.

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.