Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөрийн үндэсний намыг бүртгэхээс татгалзав

 Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Хөдөлмөрийн үндэсний намыг бүртгүүлэх тухай өргөдлийг өчигдөр хянан хэлэлцжээ. Хуралдаанаас Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг үндэслэн тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Тус намын Их хурлын төлөөлөгчдийг намын гишүүдийн дундаас сонгосон талаарх холбогдох баримт байхгүй, намын гишүүдийн тоо хуульд заасан шаардлагыг хангаагүй, намын анхан шатны байгууллагууд байгуулагдаагүй, Их хурлаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө хэлэлцээгүй зэрэг шалтгааны улмаас улсын бүртгэлд бүртгэх боломжгүй гэж Дээд шүүх үзжээ.

Мөн Улс төрийн намын тухай хуульд заасан үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулах шаардлагыг зөрчин аж ахуйн нэгж, албан байгууллагын дэргэд намын анхан шатны байгууллагыг байгуулахаар дүрэмд заасан, намын гишүүний бүрэн эрх, шийтгэл ногдуулах асуудлаарх дүрмийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн зэрэг зөрчилтэй байжээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.