Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өдрөөр тооцно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ дахь АН-ын бүлгээр өчигдөр хэлэлцжээ. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд  Д.Нямхүү мэдээлэл хийсэн байна. Одоогийн хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байгаа. Тэгвэл үүнийг сараар биш өдрөөр тооцдог болгохоор төсөлд тусгажээ. Цагийн хөлсийг Ажил олгогч эздийн холбоо, ҮЭХ, Засгийн газар хамтын зөвшилцлийн үндсэн дээр тогтоох юм байна. Гэрээ байгуулахдаа тэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбараар нь ангилах эсэхээ шийдэх гэнэ. АН-ынхан хуулийн төслийг дэмжжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.