Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөрийн намын их хурал өндөрлөлөө

Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурал өндөрлөлөө. Сүүлийн 44 жилд анх удаа болж буй энэ хуралдаанаар Ерөнхийлөгч Ким Чен Ир залгамжлагчаа тодруулна хэмээн дэлхий нийт хүлээсэн. “Их удирдагч” эрх барьж буй намын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийн, отгон хүүдээ армийн генерал цол хайрлав. Хурлын төлөөлөгчид намын үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол баталлаа.

БНАСАУ-ын Их хурлын тэргүүлэгч Ким Ен Нам хурлын хаалтын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ “Улс, үндэстний төлөө бүх насаараа зүтгэн, хөгжил цэцэглэлтийн төлөө цогтой тэмцсэн” Ким Чен Ирийн гавьяаг магтжээ. Орон даяар бэлдэн, удаан хүлээлгэсэн хурал ийнхүү өндөрлөв. Улс төр судлаач, олон улсын тоймчдын гол сэдэв болоод байсан Ким Чен Ирийн залгамжлагч тодорсонгүй.

Тэрбээр Хөдөлмөрийн намын төв хорооны тэргүүн хэвээрээ үлдсэн ч 69 нас хүрсэн, эрүүл мэнд нь тийм ч сайнгүй байгаа тул отгон хүүгээ төрийн хоёр чухал албан тушаалд томилов бололтой. Ким Чен Ун Хөдөлмөрийн намын төв хорооны гишүүн болж, Ардын армийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтлаа. Гадаадын хэвлэлүүдээр энэ тухай Ерөнхийл өгчийн отгон хүү засгийн эрхэнд гарах анхны алхмаа хийж байна хэмээн бичиж байна.

Мөн Ким Чен Ир мөнх бусыг үзүүлж, ард түмнээ орхих үед отгон хүүд нь халааг нь өгөх “нүхээ малтаж” байна гэх таамаглал ч дэвшүүлэв. Швейцарьт боловсрол эзэмшсэн, өдгөө 25 настай, олон нийтэд төдийлэн танил бус “нууц ноёнтон” ингэж төрийн чухал албанд томилогдсон нь улс төрийн үзэл баримтлал, засгийн эрхийг үе уламжлан дамжуулдаг заншилтай Умард Солонгосын ард түмнийг нэг их гайхашруулааг үй бололтой.

Харин тэрбээр тоталитар дэглэм, цөмийн зэвсэг, хязгаарлагдмал эрх чөлөө гээд гоочлуулах шалтаг мундаггүй БНАСАУ-ын улс төрд шинэлэг уур амьсгал бий болгож чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.


Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.