Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлгөөнийхөн 2000 гаруй лицензийг цуцлахыг шаардав

“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-өөс УИХын хаврын ээлжит чуулганы долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль хэрэгжихгүй байгаа талаар өчигдөр мэдээлэл хийв. Дээрх хуулинд гол мөрний сав газрын хилийн заагийг гурван сарын дотор тогтоох, тогтоосон хилийн зааг дотор тусгай зөвшөөрөл эзэмшсэн бол түүнийг таван сарын хугацаанд цуцлах тухай заажээ. Энэ хууль биеллээ олбол голын ай саваар олборлолт хийж байгаа 2000 гаруй лиценз эхний ээлжинд шууд цуцлагдах ёстой гэнэ. Гэтэл хууль хэрэгжихгүйн дээр тухайн орон нутгийн удирдлагууд гол, мөрний сав газраар олборлолт, ашиглалтын лиценз олгосоор байгаа аж. Тиймээс тус холбооныхон Засгийн газар, эрх баригчдыг дээрх хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь лицензийн эзэмшилд орчихоод байгаа энэ үед гол, мөрнийг хамгаалах ажил хийх

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.