Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлгүүрт ямар тос сонгох вэ?

     Автомашины хөдөлгүүрт ямар тос хэрэглэх ёстойг Та мэдэх үү? Энэ талаар GDI авто сервисийн инженер Д.Бадрах зөвл өж байна. Өнөөдөр манай нөхцөлд Америкийн нефтийн хүрээлэн (API)-гийн тогтоосон хэм хэмжээгээр ангилал тогтоон хөдөлгүүрийн тосыг хэрэглэж байна. Тэдгээр бүтээгдэхүүн дээрх үсгэн тэмдэглэгээг хэрхэн унших талаар зөвлөе. Жишээлбэл, хөдөлгүүрийн тосны савны гадна талд API SG SAE 10W30 гэсэн бичээс байвал: -S–түлшин хөдөлгүүрт хэрэглэнэ. (C үсэг байвал дизель хөдөлгүүртэй автомашинд зориулсан) -G–ангиллын дугаар. -10W/30–зуурамтгай чанар, царцах хэмийг SAE ангиллаар илэрхийлсэн байдаг. Түүнчлэн, – 10W30–гэсэн тэмдэглэгээ байвал хүйтний улиралд хэрэглэх зориулалттай гэсэн үг. -5W30–байвал дулааны улиралд хэрэглэнэ. Үүнд анхаарах зүйл нь эхний хоёр үсгийн арын тоо нь тухайн үйлдвэрлэгчээс заасан нормоос дээш ангиллын тосыг хэрэглэхийг анхааруулсан заалт байдгийг анхаарна уу. Хөдөлгүүрийн тосны хэрэглэх заалтыг автомашины копутын дотор талын шошго болон ашиглалтын гарын авлагад тусгасан байдаг. Жишээлбэл: MITSUBISHI IO PAJERO автомашины 4G93 хөдөлгүүрт SG буюу түүнээс дээш ангиллын тос хэрэглэнэ. SG ангиллаас дээш гэдэг нь цагаан толгойг дарааллаар G үсгийн дараагийн үсгүүдээс дээш ангиллыг заана.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.