Бүтээл туурвил нь үе дамжин олны сэтгэл оюун, сонорыг мялаадаг ч зохиогчийг нь тэр бүр мэдэхгүй, анзаарахг үй өнгөрөх нь элбэг. Ялангуяа манайд үзэгч, сонсогчид дуучных нь нэрээр тухайн бүтээлийг нэрлэх нь бий. Монголын хөгжмийн зохиолчдын холбоо зохиогчийн эрхийг хамгаалах талаар төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж, уран бүтээлийг тухайн зохиог чийн нэрээр нь алдар шуулахыг зорьж байна.
Тиймээс Монголын үе үеийн хөгжмийн зохиолч хамтран ирэх бямба гаригт “Зохиогчид нь хамт даа” цэнгүүн зохион байгуулахаар болжээ. Монгол бөхийн өргөөнд болох уг тоглолтод хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Д.Лувсаншарав, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, төрийн шагналт Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж, Д.Цэвээнравдан, М.Булган, Б.Бямбабаяр, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Н.Чулуунхүү, “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан “СоёлЭрдэнэ”-ийн Г.Жаргалсайхан, “Гранд” хамтлагийн продюссер Д.Баттөр нар болон залуу хөгжмийн зохиолчид оролцож, хит болсон бүтээлээ дуучдынхаа хамт дуулж гэнэтийн бэлэг барих юм билээ. “Зохиогчид нь хамтдаа” тоглолтод олны танил болсон 20 гаруй дуучин оролцоно.
Ж.СОЛОНГО







0 Сэтгэгдэл