Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чууллаа

Нийгэм эдийн засгийн олон шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн орлого доогуур түвшинд буй нь судалгааны дүнгээс ажиглагдсан байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг төр засгийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад уламжлахаар болов. Мөн тэдний эцэг эх асран хамгаалагчдад тулгамдаж буй хүндрэл, саад бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чуулганыг зохион байгууллаа. Чуулганд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд асран хамгаалагчдын хамт оролцов.  Манай улсад 127 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг байна. Үүний 34,8 мянга нь хүүхэд ажээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.