Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг бүрдүүлнэ гэв

 Өчигдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон дэд сайд С.Зулпхар нар ажиллажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас төрийн албаны зөвлөлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах, орчин бий болгох, нийгмийн хамгааллыг сайжруулах, салбар зөвлөлийн уялдаа холбоог дээшлүүлэх зэргээр ажиллах юм байна.

Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг системтэй, үе шаттайгаар хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө чухал. Мөн аж ахуй нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах хуулийн заалтаа өөрийн салбарын хэмжээнд хэрэгжүүлж, бусдыгаа манлайлж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.

Манай улсад 2019 оны байдлаар 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 34,8 мянга нь Нийслэлд амьдардаг байна. Харин улсын хэмжээнд хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 345 буюу 1,7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.